Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгааныг тайлбарлав


Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Л.Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Үүнд тус хорооноос албан ёсны тайлбар хийв.
"Иргэн Л.Наранбаатар нь:
1."Зөв хүн электорат" эвслийн 2020.5.16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт,
2."Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслийн 2020.5.16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.", 33.1.6-д "нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана" гэж тус тус хуульчилсан болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ