АН-ын бүлэг мэдээлэл хийнэ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хугацаа үргэлжилж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа нам эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой өрсөлдөөн сүүлийн долоо хоногт ширүүсэх шинжтэй байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Өмнө УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаярг цагдан хориод байсан билээ. Үүнтэй холбогдуулан АН, МАН-аас эсэргүүцсэн мэдэгдэл хийж байсан. Өнөөдөр 12:00 цагт төрийн ордонд Ардчилсан Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр товложээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ