
МҮЭХ-ноос маргааш хийх жагсаал цуглааны зохион байгуулалтын асуудлаар болон хүнсний захуудад хийсэн судалгааныхаа талаар өнөөдөр 12.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
Үүнээс өмнө бензин, шатахууны үнэ нэмэгдсэнээс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийж байсан.
Тус холбоо шатахууны үнийн өсөлтөөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаатай холбогдуулан гурван талт хэлэлцээр хийхийг Засгийн газарт санал болгосон ч саналыг Засгийн газар хүлээж аваагүй тул энэ сарын 20-ны баасан гарагт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсноо мэдээлсэн юм.
МҮЭХ жагсаалыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулаад байгаа бөгөөд жагсаалыг нийслэл, хөдөөд нэгэн зэрэг хийх болно гэж тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар мэдэгдэж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ