Өндөржүүлсэн бэлэн байдлыг долоодугаар сарын дунд хүртэл сунгаж магадгүй

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "УОК-ын 24 дүгээр хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар ГХЯ-наас хилийн чанадад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгүүдийн дараагийн төлөвлөгөөг хэлэлцүүлж батлууллаа. Зургадугаар сард нийт 9 нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
Маргааш /2020.06.19/ Франкпурт чиглэлд, 20-ны өдөр Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах нислэг Сөүл чиглэлд үйлдэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоон сарын дунд хүртэл сунгах чигтэй байгаа учраас долоодугаар сарын эхний хагаст иргэдээ татан авах чиглэлийн нислэгийн хуваарийг батлууллаа.
Долоодугаар сарын 2-нд БНСУ-д байгаа иргэдээ татаж авах Сөүл чиглэлийн нислэг
Долоодугаар сарын 4-нд Япон улсад байгаа иргэдээ татан авах Токио хотын нислэг
Долоодугаар сарын 7-нд Сөүл рүү нислэг үйлдэж иргэдээ татан авна.
Долоодугаар сарын 9-ний өдөр Истанбул руу нислэг үйлдэж, Турк болон квропт байгаа иргэдээ татан авна
Долоодугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигч татан авах хуваарьтай байна.
Ийнхүү долоодугаар сарын эхэнд таван тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрлийг батлууллаа" гэв. Мөн БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 165 иргэн байгаа. Эдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татан авах шийдвэр гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ