Х.Тэмүүжин: Авлигын мөнгө амьдралд чинь тус биш ус болох нь их шүү
Жүжигчин Б.Амарсайхан буюу олны дуудаж заншсанаар Амараагийн "Би айж байна" видео өчигдөр цахимаар цацагдсан. АН-ыг шүүмжилсэн энэ видеог олон нийт өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч байгаа.
Энэ талаар ХЗДХ-ийн экс сайд, УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшигч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа цахим хуудсаараа илэрхийлсэн байна. Тэрбээр "Амараа миний дүү одоо болно. Эхлээд чүдэнз зурахад чинь эгч чинь Төрийн нарийн болсон. Дахиад чүдэнз зурахдаа эгчийгээ Их хуралд дэвшүүллээ. Мөнгөтэй хүмүүсийг долоосоор байтал амны чинь үнэр хэцүүдлээ! Авлигын мөнгө амьдралд чинь тус болохоос ус болох нь их шүү!" гэжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ