Д.Нямхүү: Долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.20/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарч COVID-19 вирус илрээгүй. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Эдгэрсэн хүмүүсийн зургаа нь оюутан, нэг дундаж насны иргэн байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ