ШУУД: Зөв хүнээ сонгож, зөв ирээдүйгээ бүтээгээрэй
"Зөв хүн элекорат" эвслээс сонгуулийн сурталчилгааны хаалтаа Эрх чөлөөний талбайд хийж байна. "Зөв хүн элекорат" эвслийн тэргүүн Б.Найдалаа "Бид худлаа амлаж, хулгай хийхгүй. Зөв хүн элекорат эвсэл мөрийн хөтөлбөртөө ирээдүйн зөв хүнийг төлөвшүүлэх, боловсруулах талаар тусгасан. Зөв хүнээ сонгож, зөв ирээдүйгээ бүтээгээрэй" гэсэн бол "Зөв хүн элекорат" эвслийн удирдах зөвлөлийин дарга Т.Доржханд:
-Ирээдүй хойчдоо боловсролыг ижил тэгш олгоно. Нам дагасан биш мэргэжил хөөсөн хүнийг төрийн албандаа ажиллуулах болно. Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах болно гэдгийг онцолсон юм. Хүнээ дээдэлсэн итгэл найдварын төлөө бид зүтгэнэ. Зөвхөн зөв хүнээ сонгоорой хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ