СЕХ: Улсын хэмжээнд 507 мянга 510 иргэн саналаа өгөөд байна
2020-06-24

Монгол Улсын УИХ-ын наймдахь удаагийн сонгууль болж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм. Эхний мэдээллийг хүргэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Б.Баасандорж "УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 25.13 хувийн ирцтэйгээр явагдаж байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт 12.00 цагийн байдлаар 23.04 хувьтай байсан бол энэ онд өссөн дүнтэй явагдаж байна. Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байгаагаас 2070 хэсгийн хороодоос авсан мэдээллээр 19956 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгч, 507510 сонгогч өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгөөд байна” гэлээ.

 

 

Аймаг / Дүүрэг

Тойрог

Сонгогчдын ирц /12.00 цагийн байдлаар/

 

 

Нийт сонгогчийн тоо

Санал өгсөн сонгогчийн тоо, хувь

 

Архангай

1

61725

15587 /25.25 хувь/

 

Баян-Өлгий

2

65258

12047 /18.46 хувь/

 

Баянхонгор

3

56688

16990 /29.97 хувь/

 

Булган

4

40877

13006 /25.21 хувь/

 

Говь-Алтай

5

37458

12806 /34.19 хувь/

 

Говьсүмбэр

Дундговь

6

40829

9663 /23.67 хувь/

 

Дорнод

7

52159

13865 /26.58 хувь/

 

Дорноговь

8

44650

12182 /27.28 хувь/

 

Завхан

9

74373

21294 /28.63 хувь/

 

Өмнөговь

11

44821

12580 /28.07 хувь/

 

Сүхбаатар

12

40738

13191 /32.38 хувь/

 

Сэлэнгэ

13

72768

16598 /22.81 хувь/

 

Төв

14

61817

15299 /24.75 хувь/

 

Увс

15

52141

14668 /27.04 хувь/

 

Ховд

16

54254

14668 /27.04 хувь/

 

Хөвсгөл

17

86341

22029 /25.51 хувь/

 

Хэнтий

18

49689

13647 /27.46 хувь/

 

Дархан-Уул

19

65074

16489 /25.34 хувь/

 

Орхон

20

66731

15705 /23.53 хувь/

 

Багануур, Багхангай, Налайх

21

45451

10104 /22.23 хувь/

 

Баянзүрх

22

109820

22673 /23.74 хувь/

 

Баянзүрх

23

112083

24564 /21.92 хувь/

 

Сүхбаатар

24

86814

19275 /22.20 хувь/

 

Чингэлтэй

25

103416

22363 /21.62 хувь/

 

Баянгол

26

135711

35311 /26.2 хувь/

 

Сонгинохайрхан

27

84520

16920 /20.02 хувь/

 

Сонгинохайрхан

28

110914

27779 /25.05 хувь/

 

Хан-Уул

29

114446

29749 /25.99 хувь/

 


Аймгийн хэмжээнд 1 сая 116 мянга 324 хүн санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар зөөврийн хайрцгаар 16847 хэсгийн хороодод 295372 иргэн санал өгч сонгуулийн санал хураалтын үйл явц 26.46 хувьтай байна.

 

Харин нийслэлийн хэмжээнд 903175 иргэн санал өгөх ёстойгоос зөөврийн хайрцгаар 4109 иргэн, хэсгийн хороодод 212138 иргэн саналаа өгч, сонгуулийн санал хураалтын үйл явц  23.49 хувьтай байна. Улсын хэмжээнд 2070, 19956, 507510 сонгогч буюу 25.13 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.

 

Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 29 тойрог бүхий нийт 2070 хэсгийн хороодоос ирсэн мэдээллийг нэгтгэн мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин