ВИДЕО: МАН олонхийн суудал авлаа

01:30 цаг:
СЕХ-ноос ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын 29 тойргоос 15 тойргийн дүн эцэслэн гарлаа хэмээн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээллээ.
Улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгч, улсын хэмжээнд ирцийн мэдээ 73.64 хувьд хүрлээ. 2000 оноос хойш сонгууль бүрээр тогтмол буурч байсан үзүүлэлт анх удаа сэргэж, 73.64 хүрснийг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн онцлов.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, "Зөв хүн элекрат" эвсэл 1, "Та бидний эвсэл" 1 бие даагч 1 суудал тус тус аваад байгаа юм.
23:30 цаг:
СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг дэлгэцээр шууд дамжуулж байна. Урьчдилсан байдлаар МАН олон суудал аваад байна.
АЙМАГ |
ТОЙРОГ |
НЭР |
НАМ |
Архангай |
1 |
Ё.Баатарбилэг Ж.Мөнхбат Г.Тэмүүлэн |
МАН МАН МАН |
Баян-Өлгий |
2 |
Х.Баделхан Т.Аубакар Б.Бейсен |
МАН МАН АН |
Баянхонгор |
3 |
Г.Занданшатар Н.Ганбат Б.Батцэцэг |
МАН АН МАН |
Булган |
4 |
Ц.Анандбазар Ж.Бат-Эрдэнэ |
МАН МАН |
Говь-Алтай |
5 |
Б.Энх-Амгалан Ш.Раднаасэд |
МАН МАН |
Говьсүмбэр, Дундговь
|
6 |
С.Батболд Г.Мөнхцэцэг |
МАН МАН |
Дорнод |
7 |
Х.Болорчулуун Ц.Сэргэлэн |
МАН МАН |
Дорноговь |
8 |
Б.Дэлгэрсайхан Энхтүвшин |
МАН МАН |
Завхан |
9 |
Б.Цэрэнпунцаг Н.Баярсайхан |
МАН МАН |
Өвөрхангай |
10 |
Н.Чинзориг Д.Тогтохсүрэн Б.Ганболд |
МАН МАН МАН |
Өмнөговь |
11 |
Н.Наранбаатар Х.Мандахбаяр |
МАН МАН |
Сүхбаатар |
12 |
Ж.Батсуурь Н.Ганибал |
АН АН |
Сэлэнгэ |
13 |
Ж.Эрдэнэбат Ч.Ундрам Д.Өнөрболор |
МАН МАН МАН |
Төв |
14 |
Ц.Туваан Ж.Батжаргал Н.Энхболд |
АН МАН МАН |
Увс |
15 |
О.Цогтгэрэл Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн
|
АН МАН МАН |
Ховд |
16 |
Ш.Адьшаа Б.Пүрэвдорж
|
АН АН |
Хөвсгөл |
17 |
Ц.Даваасүрэн Л.Мөнхбаатар Л.Энх-Амгалан |
МАН МАН МАН |
Хэнтий |
18 |
У.Хүрэлсүх Б.Оюун-Эрдэнэ Б.Бат-Эрдэнэ |
МАН МАН МАН |
Дархан-Уул |
19 |
Б.Жавхлан Н.Дамдинням Б.Баттөмөр |
МАН МАН МАН |
Орхон |
20 |
Б.Батлут Н.Алтанхуяг С.Ганбаатар |
МАН Бие даагч “Та бидний эвсэл” |
Багануур, Багхангай, Налайх |
21 |
С.Амарсайхан Ц.Сандаг-Очир
|
МАН МАН |
Баянзүрх |
22 |
Б.Энхбаяр Б.Саранчимэг |
МАН МАН |
Баянзүрх |
23 |
Н.Чинбүрэн Х.Булгантуяа Н.Бат-Амгалан
|
МАН МАН МАН |
Сүхбаатар |
24 |
Д.Цогтбаатар Ц.Мөнх-Оргил Ц.Мөнхцэцэг |
МАН МАН МАН |
Чингэлтэй |
25 |
Т.Аюурсайхан М.Оюунчимэг Ж.Сүхбаатар |
МАН МАН МАН |
Баянгол |
26 |
Х.Ганхуяг Ж.Ганбаатар С.Одонтуяа |
МАН МАН АН |
Сонгинохайрхан |
27 |
Х.Нямбаатар Б.Жаргалмаа |
МАН МАН |
Сонгинохайрхан |
28 |
Н.Учрал Д.Сумъяабазар П.Анужин |
МАН МАН МАН |
Хан-Уул |
29 |
Д.Сарангэрэл Г.Амартүвшин Т.Доржханд |
МАН МАН “Зөв элекорат” эвсэл |
22:30 цаг:
СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын дүнг дэлгэцээр шууд дамжуулж байна. Энэ нь хэсгийн хороодын дүнгээс ирүүлсэн урьдчилсан дүн юм. Сонгуулийн хэсгийн хороод дүнгээ СЕХ-нд ирүүлсээр байна. Тиймээс дэлгэц дээрх дүн солигдсоор байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ