ВИДЕО: С.Эрдэнийг огцорсонд тооцлоо

Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хорооноос мэдээлэл хийлээ.
АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулга "УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Ардчилсан нам шинэчлэгдээд ир гэдэг даалгаварыг ард түмнээсээ авсан. Харамсалтай нь шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. Тийм учраас энэ нам бүрэн шинэчлэлт хийх цаг болжээ.
Өнөөдөр бид Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу намын дарга асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Дарга асан гэж байгаа учир нь намын үндсэн дүрэмд сонгуулийн дүн гарсан даруйд хамгийн олон суудал аваагүй бол намын дарга, дэд дарга огцорсонд тооцно гэж заасан байгаа. Тиймээс үндсэн дүрмийн хороооны гишүүд эдгээр удирдлагыг огцорсонд тооцож баталгаажуулах бичгийг хүргүүлж байгаа юм" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ