АН-ыг ирэх дөрвөн жил хэн удирдах вэ?

УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 11 суудал аваад байгаа. Тиймээс намдаа ялагдал авчирсан С.Эрдэнэд хариуцлага тооцож, огцорсонд тооцож байгаагаа тус намын залуучууд мэдэгдлээ. Мөн дараагийн даргыг сонгох асуудал ч яригдаж, намын даргад нэрээ дэвшүүлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээр зарлаад байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг намын даргад өрсөлдөх магадгүй гэсэн таамаглал байна. Түүнчлэн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ