Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж, сонгууль явууллаа

АН-ын гишүүн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. АН-ын гишүүн Э.Бат-Үүл:
-АН-аас нэр дэвшигчдийг хорьсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Д.Ганболдыг 10 тэрбум төгрөгийн барьцаа өгсөнгүй гэж шүүх хорьсон. Өмнө нь шүүх сонгуулийн ажлаа хийгээд явж бай гэж хэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл Д.Ганболд тэргүүтэй 6 нэр дэвшигчийг цагдан хорьсон хэвээр сонгуулийн үр дүн гарлаа. Энэ бол шүүх хууль зөрчсөн ноцтой зүйл. СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ гэдэг хүн "Нэр дэвшигчийг цагдан хорихийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй" гэдгийг мэдэгдсэн. Хэн нэгнийг саатуулах гэж байгаа бол СЕХ-ны зөвшөөрлөөр цагдан хорих ёстой. Цагдан хоригдсон учир өөр хүнд саналаа өгөхөөс аргагүй болсон гэж сонгогчид ярьж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж сонгууль явагдлаа. Нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж, сонгууль явуулсан. Хууль зөрчсөн шүүгч нарт хариуцлага тооцох ёстой хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ