СЕХ: 71 сая төгрөг зарлагадсан хяналтын тооллогоор ямар ч зөрчил илэрсэнгүй

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар зарим нам эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллого явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 27-28-ны өдрүүдэд хяналтын тооллого зохион байгууллаа. Гомдол гаргасан нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зургаан тойрог Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналаа. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зарлага гарсан. Хяналтын тооллогыг цагдаа, тагнуулын албан хаагчдын хяналт дор зохион байгуулсан. Хяналтын тооллого хийсэн 12 тойргийн 164 хэсэгт саналын тоо зөрсөн зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам эвслийн нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүн мэдээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурлаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ