Т.Доржханд: Аль нэг намд элсэхгүй, залуучуудын дуу хоолой болж ажиллана
УИХ-ын сонгуулиар олон санал авч сонгогдсон гишүүдийн үнэмлэхийг гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан шинэ гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө явна. Хамгийн түрүүнд Дарханы замыг дуусгана.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ажилтай, орлоготой Монгол хүн энэ Засгийн газрын том зорилт болох байх. ХҮН анх удаа УИХ-д суудалтай боллоо. Эрх барьж байгаа нам маш яаралтай төсвийн тодотголоо хийх хэрэгтэй. Олон хуулийн төслийг санаачилж ажиллана. Үзэл санаан дээр бид нэгдэж ажиллах ёстой. Аль нэг намд орох вий гэсэн таамаг, хардлага байна. Аль нэг намд элсэж орохгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-МАН-д ард түмэн итгэл үзүүллээ. Итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Иргэдийн зүгээс уулзалтын үеэр хуримтлалын нэгдсэн тогтолцоо үүсгэх, боловсролын реформ хийх захиасыг өгч байсан. Намын бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын багц хуулиа шинэчлэх шаардлагатай. Хуримтлалын сан бий болгох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ