С.Ганбаатар: Миний туслахууд тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амь гарлаа
УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж байна. СЕХ ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. Дараагаар нь гишүүд асуулт тавив.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Сонгуулийн будилааны асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байсан. Яаж шийдсэн бэ, СЕХ?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-СЕХ-нд 1100 гаруй гомдол ирсэн. СЕХ хуульд заасны дагуу өгсөн. Сонгууль зохион байгуулахтай холбоотой гомдол ирж байсан. Хяналтын тооллого хийхэд зөрүү гараагүй, гарын үсэг зурсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Дэндүү шударга бус сонгууль боллоо. Төрийн машин тэр чигтээ ажилласан. Миний хэдэн туслахууд тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амь гарлаа. Ямар аймшигтай сонгууль болов оо. СЕХ-ны хариуцлагын тухай Ерөнхийлөгч хэлсэн. Хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол энэ зааланд шинэ хүн орж ирэх боломжгүй байна хэмээв.
Дараагаар нь УИХ-ын гишүүд тангаргаа өргөж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ