ШУУД: УИХ-ыг нэн яаралтай ажилд нь оруулж, 5 чиглэлд ажлын хэсэг байгуулна

17:30 цаг:
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ нэн яаралтай ажилдаа орж, 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, эдийн засаг, мал аж ахуйн чиглэлд ажиллах ёстой. Төрөө дээдэлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс УИХ-ын Ёсзүйн дэд хороог, Ёсзүйн байнгын хороо болгох шаардлагатай. Хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлж чадна. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан.
Зуны сар зургаа биш. Өргөсөн тангарагтаа үнэнч байж хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсье.
Ийнхүү өнөөдрийн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо
17:20 цаг:
Хуулийн дагуу Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох санал хураалт явуулах заалттай. Гишүүдийн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын даргын тамга гардууллаа.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
- 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
- 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
- 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
- 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
ШАГНАЛ:
- 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
- 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
- 2009 онд “Алтангадас” одон
- 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
МАН УИХ-ын даргаар Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ
17:15 цаг:
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн энэ парламент одоо УИХ-ын даргыг сонгох юм.
УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-д 62 суудал авсан МАН УИХ-ын даргад нэр дэвшүүлэх юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын даргад нэр дэвшигчийг танилцуулав.
УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ