ШУУД: МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр баталлаа

МАН-ын долдугаар бага хурал өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр бага хурлаараа баталлаа. МАН-ын хувьд ялалт гэхээсээ хариуцлага ирж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш том үүрэг хариуцлага байгаа. 2.9 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулна. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хүчээ нэгтгэж багаараа ажиллахаа илэрхийлж байна гэв.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж, ЖДҮ-д нэр холбогдсон зарим гишүүд Засгийн газарт тодорхой албан тушаал хашихыг үгүйсгээгүй юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ