ШУУД: УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонголоо

Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дэд даргаар МАН-аас Т.Аюурсайханы нэрийг дэвшүүллээ. Танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Т.Аюурсайханы товч намтар:
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
- 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
- 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
- 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
- 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
- 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
- 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
- 2015 онд Онцгой байдлын төлөө медаль
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос, Турк, Япон
Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг нэр дэвшүүлснийг танилцуулав.
С.Одонтуяагийн товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
- 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр
- 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр
- 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
- 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
- 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
- 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
- Сангийн яамны тэргүүний ажилтан
- ХАХНХ-ын тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ:
- Англи, Орос
Гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонгохыг дэмжлээ.
УИХ-ын байнгын хороодыг байгууллаа
15:20 цаг:
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үүнд:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Төсвийн байнгын хороо
- Өргөдлийн байнгын хороо
- АН, МАН-ын бүлгийг байгууллаа
15:10 цаг:
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд намын бүлэг байгуулж, сонгосон шийдвэрийг УИХ-ын дарга танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлэг 62 гишүүнтэй байгуулагдаж, бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн сонгосон байна.
Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг танилцуулав. АН-ын бүлгийн даргаар Б.Ганбатыг танилцуулж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ