Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ. Олон улсад коронавирусийн цар тахал улам нэмэгдсээр байгаа тул анхаарлаа сарниулж болохгүй.
Хөдөө гадаа явахдаа тарваганы мах идэхгүй, цэвэр агаарт ааруул, цагаан идээгээ сайн идэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү:
-Гурван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. 22, 36, 51 настай хүмүүс аж. Нийтдээ 188 хүнийг эдгэрүүлж, 32 хүн эмчилгээнд байна. Ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч, амаржуулж, охинтой болсон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ