ТАНИЛЦ: У.Хүрэлсүхийн байгуулах мэргэжлийн Засгийн газрын САЙДУУД

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-аар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан. Үргэлжлүүлээд Засгийн газрын томилгоогоо МАН-ын Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлжээ.
МАН Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ "боловсрол мэдлэг, тухайн салбарт ажилласан ажлын туршлага зэргийг харгалзан үзэж, харьцангуй шинэ залуу, мэргэжлийн хүмүүсийг сонгосон" гэдгээ онцолсон байна. МАН-ын УЗ-өөс дараах хүмүүсийг сайдад томилохоор хэлэлцэн баталлаа. Үүнд:
- ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
- Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
- БСШУ-ын сайдад Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
- Гадаад харилцааны сайдад Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
- Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
- ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан (ТӨБЗ-ын газрын дарга)
- Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
- Эрүүл мэндийн сайдад Б.Цогтбаатар (ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга)
- Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
- Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
- Уул уурхайн сайдад Г.Ёндон (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөснөөр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэх юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ