Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танхимын бүтцээ танилцуулж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Ерөнхийлөгчид бараалхаж байна. Ерөнхий сайд шинээр томилох танхимын бүтцээ танилцуулж байгаа юм. Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд: 

  • ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
  • Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
  • БСШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
  • Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
  • ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан  (ТӨБЗ-ын газрын дарга)
  • Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
  • Эрүүл мэндийн сайдад  Б.Цогтбаатар (ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга)
  • Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
  • Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
  • Уул уурхайн сайдад Г.Ёндон  (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа өөрөө бүрдүүлж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан, УИХ-д тангараг өргүүлэх заалттай. 

 

Дараа нь УИХ-ын даргад өргөн барина. Чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ батламжилж, захирамжаа гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд болно. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэмт:
Codbaatar said ene bureldehuuund zaavalchgui heregtei hun bn. Parliamented 8 jil bolson. Turiin alband 10 garaad jil bolson hun umnu n saidaar 2 ch udaa ajillaj bsn. Yaaltchguu shine humuusde zuvluj ajillahad hergtei
2020-07-08
irgennn:
Salbar salbartaa tergvvlsen mergejliin hvmvvsiig tomilson baina. Ilvv ihiig hiij bvteegeerei. Yam bvrtee ihiig hiij bvteene gedegt ard tvmen bid itgeltei baina. Sodbaatariin huwid bvh salbaraa meddeg ajliin turshlagatai hariutslagatai shudarga hvn. shadar said bolsond ni bayr hvrgey. Demjij baina
2020-07-08
comment1:
Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт
2020-07-08
Bayaraa:
Jinhene mergejliin zasgiin gazar gej uuniig heleh bh. Shine saiduuddaa amjilt husey.
2020-07-08
taliin huu:
Said nariin tomilgoo aytaihan boljee Yag l helsniihee daguu yam salbar dotrooso mergejliin humuusiig songoson bna. Amjilt husie
2020-07-08
Zuv hun:
Shadar saidaar Sodbaatariig demjij bn. Mergejliin hyanaltiin gazar 2009 ond bhaas n medne. Jinhene udirdagch uls turch hun tsaashdiin ajild n undur amjilt husie
2020-07-08