ЭМ-ийн сайдад Т.Мөнхсайханыг томилохоор танилцуулав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг томилохоор болжээ. Тэрбээр нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Өмнө нь нэр дэвшсэн Эрүүл мэндийн сайдаар тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар эрх ашгийн зөрчил үүссэн тул буцаагдсан байна.
Т.Мөнхсайхан АШУҮИС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. ГССҮТ-д мэс засалч, Тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ