У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд "ҮГҮЙ" гэж хэлж сураарай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн томилгоогоо танилцуулж, гишүүдийн асуултад хариулав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө парламент байгаасай гэж хүсч байна. Хоорондоо хэрэлддэгүй, хөгжил ярьдаг, эрх баригч нь сөрөг хүчинтэйгээ хамтарч ажилладаг байгаасай гэж ард түмэн сонгосон. Биднийг худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай гэж сонгосон. Алдагдсан орд, үйлдвэр уурхайнуудаа төрдөө аваарай гэж биднийг сонгосон. Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү.
Хулгайч байж болохгүй. Би парламентын гишүүний хувьд Би хулгай хийвэл шоронд явна. Манай танхимын зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Шахалт, дарамтыг хүлээж авахгүй. Сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай. Сайд нарт дарамт шахалт үзүүлж байж ажлаа бүтээлгэж авна гэж бодож байгаа бол худлаа шүү. Би шууд шалгана шүү.
Сөрөг хүчинтэйгээ хүндэтгэлтэй хандана. Манай намыг доромжилвол тэрний эсрэг бид ажиллана. Та бид хоорондоо дайсан биш. Олон сайхан найз нөхөд бий. Ганц, хоёр үл бүтэх нөхдөөс бол парламентын уур амьсгал задардаг.
Парламентын гишүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Засгийн газар ажилдаа орно. Ерөнхий сайддаа уулзалдах зүйл байвал орж ирж уулзалдаж байгаарай. Парламенттайгаа хамтарч ажиллана. Засгийн газрын гишүүд хууль бус зүйлд "үгүй" гэж хэлж сураарай хэмээн захив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ