ШУУД: Иргэнлэг төрийг бий болгоход эрс шинэчлэл хийнэ

img

18:50: цаг:

 

УИХ-ын Анхдугаар чуулган хаалтаа хийлээ. Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

 

-УИХ 5 чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахыг мэдэгдсэн. Хуулийн дагуу эрхзүйн реформ хийж, эрсдлээс сэргийлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн бодлогын шинэчлэлийн зорилтыг дэвшүүлсэн. 

 

Ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, төсвийн тодотголоо хийнэ. Завсарлагааны хугацаанд гишүүд иргэд, сонгогчдын саналыг сонсоно. 

 

Төрийн албанд ёс зүй, сахилга батыг сахих ёстой. Үүнийг УИХ өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Ард түмэндээ ээлтэй, иргэнлэг төрийг бий болгоход эрс шинэчлэл хийнэ гэж итгэж байна. 

 

Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлнэ. УИХ шинэ саруул ирээдүйг төлөвшүүлэх эрхэм үйлсийн манлайлагч нь байх ёстой гэж үзэж  байна. 

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонголоо. Дараагаар нь дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

 

Байнгын хороодын дарга нарыг сонгож байна

 

 

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  байнгын хороодын дарга нарыг сонгож байна. 

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Л.Энх-Амгалан
  • Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  • Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга дУИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад Б.Чойжилсүрэн
  • Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад Н.Учрал
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Х.Болорчулуун
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Ж.Мөнхбатыг  холбогдох байнгын хороод тус тус нэр дэвшүүлснийг танилцуулж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Иргэнлэг төр биш болчоод бна!!! Гадаадад бгаа хүмүүсээ таг мартаж гаргуунд нь хаясан хүмүүс ! Өндөх үнэ хэлчээд төлж чадуул төлөөд ир гээд суужыгаа! Төлж чадахгүй хүмүүс зөндөө бн! Төлж чадахгүй гэхээр шууд дараагыхаа хүнд шилжих журмаар ажилж бгаа :(
2020-07-10
Шудрага:
Энэ хүмүүс нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй тэр тусмаа энэ Увсын нөхөр дээр нь нэмж хэлэхэд Баатарбилэг нь дээр байсан юм бишүү яахаараа албан тушаалыг хоорондоо наймаалцаж байдаг юм.
2020-07-10