Гадаадад байгаа иргэддээ дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгожээ

ГХ-ны сайд Н.Энхтайван хилийн чанад дахь дипломат ажилтнууддаа чиглэлэ өгсөн байна. Энэ талаарх байр сууриа цахимдаа жиргэжээ. Тэрбээр "Хилийн чанад дахь дипломат ажилтнуудад эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл ДТГ-ын нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгов." гэжээ.
Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага тухай бүр хүлээлгэж ажиллахыг хатуу анхааруулжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ