30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 7 дугаар сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 30 сая төгрөгийн нэг супер азтан тодорч, дөрвөн хүн 5 сая төгрөг хожив.
Энд 6 дугаар сарын 1-30-ныг хүртэл хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд хамрагдав. Санамсаргүй түүврийн аргаар явуулдаг сугалаагаар:
- 30 мянган төгрөг- 29.956 хүн
- 100 мянган төгрөг- 3030 хүн
- 1 сая төгрөг- 286 хүн
- 3 сая төгрөг- 29 хүн
- 5 сая төгрөг - 4 хүн
- 30 сая төгрөг- 1 хүн хожиж, Супер азтан боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ