Б.Ууганбаяр: Иргэдээс 90 сая төгрөгийн төлбөрийг барагдуулна

img

 

 

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

 

-Долдугаар сар гарснаас хойш тусгай үүргийн 10 удаагийн нислэг зохион байгуулсан. Энэ сард  нийт 14 удаагийн нислэг зохион байгуулж,  3397 хүнийг татан авна. Мөн Алтанбулаг, Замын-Үүд боомтоор  418 иргэнийг татан авлаа. Афганистан улсаас  хоёр удаагийн татан авалт хийлээ. Энэ сард дахин нэг нислэг зохион байгуулна. Нийт 333 албан хаагч эх орондоо ирнэ. Нийт 4148 иргэнийг агаарын татан авалтаар авна. Үүнийг зургадугаар сартай харьцуулбал 54 хувиар өссөн байна. Ирэх наймдугаар сард татан авалт зохион байгуулна. Урьдчилсан тооцоогоор татан авалтыг  21,6 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа.

 

Өнөөдрийн байдлаар  ажиглалтад нийт 2700 гаруй иргэн байгаагаас нийслэлд 2197 хүн байна. Харин  орон нутагт 558 хүн байгаа. Өчигдөр тусгаарлалтын хугацаа нь  дууссан 646 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Улсын хэмжээнд нийт 1630 хүн гэрийн ажиглалтад  байна.

 

Шуурхай штабаас татан авалт, иргэдийн нэрстэй холбоотой өөрчлөлт хийж ажиллаж байна. Тухайлбал долдугаар сарын 20-ноос  Япон, БНСУ-ын татан авалт,  дараа дараагийн татан авалтуудын нэрсийн жагсаалтыг ил гаргаж байгаа. 

 

Тусгаарлах байрны талаар иргэдээс олон асуулт ирж байна. Тусгаарлах байрны зориулалтаар нийслэлд хоёр эмнэлэг,  сувиллын зориулалттай гурван газар, 25 буудал, хоёр амралтын газар, орон нутагт 18 буудал,  дөрвөнн эмнэлэг, сувиллын хоёр газрыг  ашиглаж байна.

 

Татан авалтын нислэгийг шахуу хийж байгаа учраас төлбөрөө барагдуулж амжилгүй эх орондоо ирсэн хүмүүс бий. Иргэд маань төлбөрөө барагдуулж байгаа. Одоогийн байдлаар 90 орчим сая төгрөгийн төлбөр үүссэн. Төлбөрийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.  Замын-Үүд боомтоор орж ирээд төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд, ажиллаж төлбөрөө барагдуулж байгаа.

 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл агаарын болон авто замаар  14371 иргэнийг татан авлаа. Иргэдийн дунд 67 мянган иргэнээ татан аваагүй гэсэн шүүмж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр агаарын болон авто замын хилийг шат дараатай хаасан. Хил хаахаас өмнө, цар тахалтай холбоотой нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн МХЕГ, ХӨСҮТ Монгол улсад агаарын хил, авто замын хил нээлттэй үед бүх иргэнийг тандалт судалгааг нь хийж зохион байгуулалттайгаар нэвтрүүлж байсан. Энэ тоо 67 мянга хүрсэн. Харин хил хаагдсанаас хойш зохион байгуулалттайгаар 44 улсаас 14371 иргэнээ татан авсан. Агаарын замаар 40 удаагийн нислэгээр  13 чиглэлээр иргэдээ татан авсан. Авто замаар өмнөд болон хойд хөршөөс 6000 иргэнийг татан авлаа. Мөн ОХУ-аас оюутнууд эх орондоо ирэх хүсэлтэй өгөөд байна.

 

Энэ долдугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан ч тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлсний үр дүнд энэ сард нийт 14 нислэг хийхээр шийдвэрлэсэн. Уг 14 нислэгээр 2445 иргэнийг агаарын замаар татан авч байгаа юм. Энэ сард хийгдээгүй хүлээгдэж байгаа нислэг байгаа.  Энэ нислэгүүдээр нийтдээ 3397 иргэний татаж авна.

 

Буцах хүсэлтэй иргэдийн тоо яагаад арван мянгаас  буухгүй байна вэ?

 

Гадаадын 55 улсаас 11951 иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Элчин сайдын яам гуравдугаар сараас эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдөл санал гомдлыг хүлээж авж эхэлсэн. Тухайн үед гурван мянга орчим иргэд нутаг буцах хүсэлтээ гаргаж байсан бол  сүүлийн хоёр сард арван мянга хүрсэн байгаа. Харин татаж авсан иргэдийн тоо 14 мянга хүрсэн. БНСУ-д манай улсын 46 мянга гаруй иргэн оршин суудаг. Тэндээс хамгийн олон иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. БНСУ-д байгаа иргэд маань хүлээцтэй хандаж, УОК-оос тавьж байгаа таван хүндэтгэн үзэх шалгуурыг хангахгүй гэдгээ ойлгосон ухамсартай иргэд саяхнаас хүсэлтээ гаргаж байна. Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11951 хүний 5497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна. 

 

ГХ-ны сайд Н.Энхтайван ажлаа авснаас хойш  Элчин сайдын яамдад хоёр чиглэлийг хүргүүлсэн. Гадаадад байгаа арван мянган иргэнээ татаж авах хүртэлх хугацаанд манай улсын иргэд байгаа 55 улсын төр засагт Монгол Улсын Засгийн газар албан ёсны хүсэлтийг  тавьж,  татаж авахаас  өмнөх хугацаанд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн өргөдөл гаргасан иргэн бүрд хариу өгөх үүрэг өгсөн.  Цаашид татаж авах ажлыг эрчимжүүлнэ.

 

УОК-ын даргаас татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу Элчин сайдын яаманд өргөдөл гаргасан иргэдийн нэрсийг хувь хүний нууцын тухай хуульд нийцүүлж боломжтой түвшинд нээлттэй болгож байна.  Тухайн өргөдөл гаргасан иргэний овог нэр, өргөдөл гаргасан огноог бичиж байгаа. Мөн УОК-оос тавьж байгаа таван шалгуураас  гадна өмнө нь хүсэлт гаргасан олон сар хүлээж, ирж чадахгүй байгаа иргэдийгээ татаж авах чиглэл өгсөнтэй холбоотойгоор дараалал гаргаж байна. Хүсэлт гаргасан иргэдийг татаж авах ажлыг наймдугаар сард  эрчимжүүлнэ. Долдугаар сард өмнөх саруудаас олон иргэдийг татаж авсан. Татаж авах иргэдээ  наймдугаар сард бууруулахгүй байх, боломжоо аль болох нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байгаа. Ирэх сард өргөдөл гаргасан хүмүүсийн 30-40 хувь боломж гарвал 50 хүртэлх хувийг нь татаж авах чиглэл барьж байгаа. УОК-ын ээлжит хурлаар энэ асуудлыг танилцуулж шийдвэр гарна гэлээ. 

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төлбөрийн чадваргүй байж гадаадаар тэнэнэ. Аваад ирэхээр олон юм хуцаж нэхнэ хоолоо голно. Бүгдээрээ биш л дээ. Тэр олон юм хуцаад нэхээд бгаа нөхдүүдийн нэр ус зураг энэ тэрийг олон нийтэд зарлаачээ. Орк гэж ямархуу юмнууд байдгийг харъя.
2020-07-26
malnuud:
tusgaarlah munguu turuulj tuluugui huniig bitgii av ldaa tegeed
2020-07-25
Zochin:
Тиймээ дээрх хүний хэлсэн бүх зүйлтэй үнэхээр санал нэг байна. Адилхан тусгаарлагдаад бүр ч олон хоногоор битүү өмсгөлтэй ажиллаж байгаа эмч сувилагч асрагч үйлчлэгч нар мөн хоол цайг нь бэлдэж байгаа тогооч бэлтгэгч хяналт тавьж байгаа цагдаагийнхан мэргэжлийн хяналт зооноз хил гаалийнхан нисэгч онгоцны үйлчлэгч гээд халдвар авах эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн эрх гэж байдаггүй юмуу. Би жирийн л иргэн гэхдээ бүх зүйлийг харж бас ойлгохыг хичээж байна тиймээс сүүлийн үед би эдгээр хүмүүсийг өмөөрч дуугармаар санагддаг болоод байгаа
2020-07-25
Багш:
Хагас сарын хугацаанд гэхэд л 10 нислэг явуулж аваад байхад Иргэдээ аваачээ! Гэж орилолдоно! Авчирсан хүмүүсийн зөрчлийг ганц нэг удам ярьж бусдад сануулахаар, хахуулиар авсан хүмүүс чинь л...гэж Ах дүүгээ авлаа гэж орилолдоно энэ хэдийн ах дүүс хэдэн зуугаараа жирэмсэн хүүхэн, хэдэн мянгаараа хүүхэд настангууд байдаг болж байна уу? Ёстой "барагтай задар!" гэдэг үг ч багадахаар муухай хүмүүс байдаг юм байна. Өөрсдөө дандаа эрх ярина, тэгвэл эдгээр амралтгүй ажиллаж байгаа хүмүүст чинь ядаж л гүтгүүлэхгүй ажиллах эрх гэж байдаггүй юм уу?! Монголын залуусыг ийм нохой тоож шиншлэхээргүй муухай зан суртахуунтай болгосон нь хэнд хэрэгтэй байдаг юм бол?
2020-07-24