УИХ-ын гишүүд сонгуульт ажлаа буцаан өгч эхэлжээ

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, спортын мастер П.Гансүх тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.
П.Гансүх нь залуу халуун насандаа чөлөөт бөхийн “Тулгат” клубт алдарт дасгалжуулагч Н.Ганбаатарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж, “Монгол говь” олон улсын тэмцээнд 1992 онд түрүүлж байсан, спортын мастер цолтой юм.
МЧБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумьяабазар 2016 оноос хойш ажиллаж ирсэн билээ. Төрийн өндөр хашиж буй эрхмүүд Төрийн бус байгууллагын аливаа сонгуульт албан тушаал хашихгүй хуультай болсон тул ийнхүү спортын холбооны үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж эхэлжээ. УИХ-ын тухай хуулийн 2020 оны тавдугаар сарын 7-ны шинэчилсэн найруулгаар 43 дугаар зүйлийн 43.1.13 дахь заалтаар "төрийн бус байгууллагын сонгуульт ажил эрхлэх"-ийг хориглосон.
Одоогоор УИХ-ын дараах гишүүд спортын холбоо удирдаж, дээр нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүний сонгуультай байгаа юм.
Б.Бат~Эрдэнэ (Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч)
Д.Сумъяабазар (Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч)
Д.Бат~Эрдэнэ (Боксын холбооны ерөнхийлөгч)
Н.Энхболд (Буудлагын холбооны ерөнхийлөгч)
Б.Жавхлан (Хоккейн холбооны ерөнхийлөгч)
Д.Цогтбаатар (Морин спортын холбооны дэд ерөнхийлөгч)
X.Нямбаатар (Спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч) Ц.Мөнх~Оргил (Гольфын холбооны ерөнхийлөгч)
Ш.Адьшаа (Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч)
Б.Саранчимэг (Шатрын холбооны дэд ерөнхийлөгч)
С.Ганбаатар ( Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч)
Ц.Анандбазар (Мөсний чарганы холбооны ерөнхийлөгч)
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ