Т.Доржханд: Засгийн газар Монгол хүнээ ав, үйлчил

УИХ-ын Анхдугаар чуулган завсарлаад байгаа. Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах юм. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн зарим нь хэлэлцэх хууль тогтоолын төслийн ажлын хэсэгт ажиллаж, зарим нь амарч яваа. Тухайлбал, "Зөв хүн- элекорат" эвслээс сонгогдсон гишүүн Т.Доржханд ирэх намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар боловсруулж байгаа гэдгээ мэдэгсэн.
Тэрбээр гадаадад гацсан монголчуудаа яаралтай татаж авах талаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд санал хүргүүлж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ. "Гадаадад гацсан иргэдээ яаралтай татаж авах талаар Шадар сайдад асуулга болон шаардлага хүргүүлсэн байгаа.@Sodbaatar_Ya Та яаралтай хариу өгнө үү. Хилийн зурваст гацсан охины талаар@OdontuyaS гишүүнтэй санал солилцож хамтарч ажиллахаар ярилцлаа. ЗГ Монгол ХҮНээ ав, үйлчил!" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ