ОХУ: Ирэх сарын 15-наас вакцин хэрэглээнд нэвтэрнэ

ОХУ-ын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвийн боловсруулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг шинжилгээний шатанд шилжүүлжээ. Улмаар наймдугаар сарын 10-12-ны хооронд улсын бүртгэлд бүртгэн, наймдугаар сарын 15-наас эргэлтэд оруулах буюу хүмүүст тарьж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Интерфакс агентлаг мэдээлжээ.
"Одоогоор вакциныг "Эм бэлдмэлийг шинжлэн турших эрдэм шинжилгээний төвд шилжүүлсэн. Үүний дараа Багц баримт бичиг бүрдүүлж, тэдгээрийг Эрүүл мэндийн яам руу шилжүүлнэ. Ингээд наймдугаар сарын 10-12-ны хооронд вакциныг бүртгэчихнэ гэж тооцоолж байгаа" хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгсөн байна.
Үүний дараа Оросын эрүүл мэндийн хяналтын газраар шалгагдаж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эргэлтэнд орно гэж тооцоолж байна хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Эргэн сануулахад, Оросын Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Гамалеягийн нэрэмжит төвийн вакцин клиникийн туршилтын хоёр дахь шатанд буюу сүүлийн шатандаа явж байгаа талаар онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ