Австралиас 265 иргэн эх орондоо ирлээ

img

 

Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ymar umaa hiij iim berhsheel zovlontoi ondor nastai ulsuud ter hol gazar yavj baidag bainaa, gadaad l yavj baival haashaach hamaagui yavj baidgaa bolimoor um ...
2020-07-31