ВИДЕО: Том оврын машинд дайгдсан оюутныг Чехээс ирснийг шалгана

“Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх,экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш. Одонбаатар:
-Монгол Улсын гадаад харилцааны үндсэн чиг үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд хоёр ажилд анхааран ажилласан. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх ажил хамгийн чухалд тавигдсан. Үүний дагуу тогтвортой өсөлтийг бий болгоход гадаад нөөц бололцоог бүрэн ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад улс, олон улсын байгууллагаас дэмжлэг туслалцаа авах хэлэлцээр, харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэрүүдийг эрэлхийлж оновчтой ашиглах, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн төслийг гаднын улсад таниулан сурталчилж, олон улсын банк санхүү хөгжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах яриа хэлэлцээр хийж байна. Хоёр дахь үндсэн чиг нь цар тахлын үед хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдийг УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу авчрах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Татан авалт хангалтгүй байна. Хойрго хандаж байна. Консулын ажилчид сэтгэл гаргахгүй үл ойшоосон байдалтай ханддаг гэсэн иргэдийн гомдол их байна. Энэ тал дээр мэдээлэл хэлээч.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг:
-Хилийн чанадаас буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг УОК-д танилцуулсаар ирсэн. Үүнтэй холбоотой төлөвлөгөө, давтамжийг нэмэгдүүлэх байр суурийг ГХЯ-аас өнгөрсөн хугацаанд, өдийг хүртэл шаардлагыг тавьсаар ирсэн. Гэвч УОК-ын шуурхай штаб дээр хийлэг мэдээлэл дээр ч бид хэлдэг. Татан авагчийн тоо хязгаарлалттай байгаа. Гэхдээ хоёр, гурав, дөрөв, таван сард сардаа дөрвөн нислэг үйлдэж байсан. Дөрөв таван сард зургадугаар сард бид 10 нислэг үйлдсэн. Долдугаар сард 14 нислэг үйлдлээ. Ирэх сард 14 нислэг үйлдэхээр төлөвлөж батлуулсан. Дахин нислэг үйлдэх боломжийг судлаад УОК-д танилцуулахаар бэлтгэж байгаа. Татан авч байгаа иргэдийн давтамжтай холбоотой хүндрэлүүд байгаа. Хамгийн чухал хүчин зүйл нь Монгол Улсын аюулгүй байдал, иргэдийн амь настай холбоотой оновчтой шийдвэрийг гаргахыг зорьж байгаа. Энэ хүрээндээ л ажлаа тасралтгүй явуулж байгаа. Зөвхөн онгоцоор иргэдээ татаж авахгүй байгаа. Орос, Хятадаас буцах иргэдээ татаж авах гээд тун ойрын хугацаанд энэ ажлаа хийхээр бэлдэж байна. Товыг ойрын хугацаанд зарлана. Энэ хугацаанд ажлууд маань тасралтгүй хийгдэж байгаа.
ГХ-ны сайд Энхтайван ажлаа авснаас хойш ялангуяа хилийн чанад дахь иргэдэд тулгараад байгаа хоёр асуудалд Элчин сайдын яамыг анхаарах чиглэл өгсөн. Эхний нь нутаг улсдаа ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа улс орнуудын Засгийн газар буюу Ази, Африк, Европ, Америкийн нийлээд 50 гаруй улсын Засгийн газарт иргэдээ татан авч дуустал бүхий л тусламжийг үзүүлээч гэсэн. Үүнд визтэй холбоотой асуудлууд байгаа. Иймээс манай иргэд харьцангуй боломжтой саналыг манай иргэдэд олгож байгаа. Үүний дагуу зарим иргэд буцах хүсэлтээ татаж авч байгаа. Хоёр дахь асуудал нь юу байсан бэ гэхээр иргэдэд тулгарч буй энэ хүнд цаг үед тэдний хүндрэлийг ойлгож элчин сайдын яамны консулын ажилчид нэг иргэний ч байсан өргөдөл бүрт анхаарлаа хандуулаад анхаарлын гадуур орхигдуулахгүй байхыг онцгойлог үүрэг болгосон. Үүрэг даалгавар өгөх нэг хэрэг, газар дээрээ хэрэгжихгүй байх бас өөр хэрэг. Тиймээс иргэд хяналтаа тавьж баримттай мэдээллийг бидэнд мэдээлэх хэрэгтэй. Бид эндээс удирдлагын хувьд үүрэг өгсөн ч тэд биелүүлж байна уу гэдгийг иргэд хянаж дүгнэх ёстой.
-Чехээс ирсэн оюутныг яагаад шуурхай нэвтрүүлсэнгүй юу?
-Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь ГХЯ-нд хамаардаггүй. Бид мэдээллийг авсан даруйдаа "үнэхээр Чехээс ирсэн эсэхийг шалгах асуудал үүссэн. ОХУ хилээ нээхдээ гурван улсыг зарласан. Чехээс том оврын автомашинд суугаад ирсэн гэсэн өгүүлэмжтэй байгаа. Гуравдугаар сарын 28-наас хойш Монгол Улс хилээ хааж, автомашин нэвтрүүлэхгүй байгаа. Хил хааснаас хойш Монгол Улсын иргэнээ татан авчрах тохиолдолд зөвхөн зохион байгуулалттайгаар хоёр талын байгууллага хоорондоо ярилцаж, тохиролцож, татаж авах журам хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд 1700 оюутанг ОХУ-аас татан авсан. Энэ охины хувьд ГХЯ-нд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн.
Бид ОХУ-ын ГХЯ-наас дахин тодруулсан. "Боомтоор гадаадын иргэн нэвтрүүлэхгүй журам хэвээрээ байгаа. Хэрвээ манай улсын хил зөрчвөл хоёр хүртэл жил байдаг юм шүү" гэдгийг Оросын тал анхааруулсан. Хил зөрчигчийн асуудлаар Тагнуулын газар шалгана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ