Д.Эрдэнэбат: Шорлогны наймаачид хууль бус үйлдлээ зогсоохгүй дайралт хийж байна

Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж, агаарладаг газрын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ч цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа. Харин тэнд хөнгөн зууш, шорлого зардаг нь агаар, орчныг бохирдуулж байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Цар тахлын энэ үед агаар, орчны ариун цэврийг хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын Хуулийн зөвлөх Д. Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ямар зориулалтаар байгуулагдсан бэ? Одоо явуулж буй ажиллагаа энэ зорилгодоо нийцэж байгаа гэж үздэг уу. Учир нь цар тахлын үед ариун цэврийг сахиулах, халдвараас сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
--НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2010 оны 30 дугаар тогтоолоор үүсгэсэн байдаг. Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилготой. Хүмүүс чөлөөт цагаараа гүйж, сагс, волейбол, хөл бөмбөг зэргийг тоглох зориулалттай.
Нийцэхгүй байгаа. Өмнөх онуудад эсрэгээрээ болоод хувирсан. Энэ нь ил зууханд хоол ашиглан утаа ихээр ялгаруулдаг төхөөрөмжид мах, шорлог шарж байгаагаас болж байгаа юм. Хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй хүмүүс энэ зорилгыг дэгсдүүлж байна.
-Олон нийт гэхээсээ энд үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүсийн талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Агаар, орчныг бохирдуулахаас эхлээд ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа нь харагддаг.
-Агаарын тухай хууль, БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан журмуудыг зөрчсөн. Эдгээр нь бүгд одоо мөрдөгдөж буй дүрэм. 2017, 2018 онд мөрдөгдөж явсан. 2019 онд шинэчлэгдсэн журам, дүрмээр зарим бүс газрын хилийг тогтоон зааж, агаарыг бохирдлыг бууруулах төрлийн утаа гаргахыг хориглосон. Эдгээр хууль, журмыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. Харин бид энэ дүрмүүдийг сахиулахын төлөө ажиллаж байна. Манай хүрээлэнгийн үйлчилгээ явуулж байгаа хэсгүүд буюу мах, шорлог шарж зарж байгаа хүмүүс утаа гаргаж хууль, дүрэм зөрчөөд байна. Хэд хэдэн удаа аман болон бичгээр шаардлага тавьсан боловч бидний шаардлагыг хүлээж авахгүй эсэргүүцэл үзүүлж хоёр сарын турш хууль бусаар ажиллаж байна.
Хүрээлэнгийн шорлогны наймаачид зөвхөн модоор гал түлээд түүн дээр нь шорлогоо шардаггүй. Хамгийн гол нь харандаан түлш гэж нэрлэгддэг шахмал түлш, модны хамтаар гал асааж шорлог хийдэг. Иргэд энэ тал дээр гомдол мэдээлсэн учраас бид очиж шалгасан.
-Хувиараа бизнес хийж байгаа хүмүүс яагаад хотын дүрэм мөрдөхгүй байна вэ? Хууль бус үйл ажиллагааг нь зогсоох эрх танайд бий юу.
-Бид мэдэгдэл гомдлыг хүргүүлсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон учраас төлбөр тооцоогоо дуусгана уу гэх мэт мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Ажлын байрыг цөөлж хүмүүсийг ажилгүй болгох гэсэн зүйлгүй. Утаа гаргадаг төхөөрөмж ашиглахаа больчих бусад газар ингээд болоод байна. Жишээ нь, “Зайсан толгой”-д шорлог зардаг иргэд утаа гаргадаг хэрэгсэл ашиглахаа больж, утаа гаргадаггүйг ашиглаж байгаа. Үүнтэй адил төхөөрөмж хэрэглэчих гэж хүртэл гуйсан. Гэвч энэ хүмүүс энэ шаардлагыг эсэргүүцэж бидэн рүү дайрч манай ажилтны биед хүртэл халдлаа. Хаалга үүд өшиглөж орж ирнэ. Ширээ сандал балбана, юм авч шидэх зэрэг авир гаргадаг. Бид ажлаа хийхэд хүндрэлтэй болдог. Бид боломжгүй нөхцөл тавиагүй. Тэр чинь боломжтой зүйл. Энэ нөхцөлийг бүгд хүлээн зөвшөөрөөгүй юм уу гэхээр үгүй. Үйл ажиллагааны гэрээ дууссан таван иргэн байсны нэг нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийж буй ажлыг дэмжиж байна гээд захиргаанаас тавьсан хүсэлтийг хүлээн авъя гээд биелүүлээд явж байна. Бид энэ цар тахлын үед хүмүүсийг аж байдал хэцүү гэдгийг харгалзан үзээд төлбөр хураамжийг нэмэгдүүлээгүй.
-Шорлог шарахад голын эхийг бохирдуулах хэмжээний утаа гардаг юм уу?
-Хүмүүс гэрийн нөхцөлд модоор гал түлж дээр нь шорлогоо шардаг гэж боддог. Үгүй юм. Хүрээлэнгийн шорлогны наймаачид зөвхөн модоор гал түлээд түүн дээр нь шорлогоо шардаггүй. Хамгийн гол нь харандаан түлш гэж нэрлэгддэг шахмал түлш, модны хамтаар гал асааж шорлог хийдэг. Иргэд энэ тал дээр гомдол мэдээлсэн учраас бид очиж шалгасан. Иргэдийн ирүүлсэн гомдол үнэн бодит байж түлшээр шорлог шарж байгааг бид зураг дүрс бичлэгээр баримтжуулж авсан. Энэ түлш агаарт уур адил ууршиж алга болдоггүй. Утаа нь хөрсөнд шингэж бохирдол үүсгэдэг.
Гурав, дөрвөн хүний хууль дүрмээ биелүүлэхгүй байгаа зөрчилт үйлдлээс бүхэл бүтэн байгууллагын өдөр тутмын ажил алдагдаж байна. Нийслэлийн 1.5 сая гаруй хүн ундны ус болон амрах чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх эрх нь доголдож байна.
-ҮХЦ явж байхад иргэд утаатай байна гэж шүүмжилж байсан. Танайд ирсэн.
-Иргэд эсэргүүцэж амаар болон бичгээр гомдол гаргадаг. Цөөн тооны хүмүүс ч биш нэлээдгүй хүн өргөдөл өгсөн. Ойр хавийн оршин суугчдаас эхлэн дасгал хөдөлгөөн хийхээр ирсэн хүмүүс гомдол мэдүүлж байна.
-Та бүхэн хуулийн байгууллагад хандсан уу? Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хууль бус ажиллагаанаас хүний эрүүл мэнд хохирвол хэн хариуцлага хүлээх вэ?
-Холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Энэ асуудал шалгагдаад явж байгаа гэж бодож байна. Бид эрх зүйн хүрээнд дэс дараатайгаар арга хэмжээ тухай бүрт нь авч явсан. Цааш нь дараа дараагийн шатны хууль хяналтын байгууллагуудаар явахаар төлөвлөж байгаа. Гурав, дөрвөн хүний хууль дүрмээ биелүүлэхгүй байгаа зөрчилт үйлдлээс бүхэл бүтэн байгууллагын өдөр тутмын ажил алдагдаж байна. Нийслэлийн 1.5 сая гаруй хүн ундны ус болон амрах чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх эрх нь доголдож байна.
“Туул голыг хамгаалах” ТББ-ын үүсгэн байгуулагч тэргүүн хүн өөрөө Туул голыг бохирдуулж буй энэ ажлын талд орж эсэргүүцсэн. Хэвлэл мэдээлэл, facebook зэргээр өөрсдийн үйлдлээ зөв гэж мэдээлэл хийдэг. Гэхдээ энэ маань холбогдох хууль, журмаараа хориотой.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ