Хоёр настныг элсүүлэхгүй, таван настныг бүрэн хамруулна


2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 251, төрийн бус өмчийн 434, нийт 685 цэцэрлэг үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн цэцэрлэгийн 2148 бүлэгт 89354 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгт 1391 бүлэгт 31222 хүүхэд, нийт 3539 бүлэгт 120576 хүүхэд хүмүүжиж төгсчээ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.0 хувьд хүрсэн байна.
Харин 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 286, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж. Энэ жил:
- 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй
-Өмнө жил цэцэрлэгт хүмүүжсэн хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургана
-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах юм байна.
Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн цахимаар зохион байгуулах аж. Хорио цээрийн дэглэмийн үед нэг ангид 20-оос дээш хүүхэд суралцуулахгүй байхаар зохицуулалт хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ