COVID-19:Томограф ашиглах нь хавдар үүсэхэд нөлөөлөхгүй

img

 

Коронавирусийн халдвар бие организмд хэрхэн нөлөөлж байгааг оношлоход ашигладаг компьютер томографыг ихээр ашиглаж байгаа нь цацрагаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэхгүй гэж Оросын хавдар судлаач эмч Андрей Пылев өгүүлжээ.

 

"Хэдийгээр энэ асуудлыг би хангалттай судлаагүй ч корлнавирусийн үлдэцийг шалгахаар цээжний хөндийн компьютер томограф хийж байгаа нь аюулгүй гэдэг нь ойлгомжтой " хэмээн тэрбээр НСН агентлагт өгүүлжээ.

 

Олны дунд томограф оношилгоо хийлгэх нь цацрагийн нөлөөтэй хэмээх яриа ихээр гардаг ч энэ нь ямар ч аюулгүй, түүнчлэн энэ төхөөрөмжийг ажилуулж буй эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндэд ч сөрөг нөлөөгүй хэмээн тэрбээр онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ