"COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ

09.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- 2020 оны төсвийн тодотгол,
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар,
- мөн бусад асуудлыг хэлэлцэнэ.
10.00 цагт “Жаст групп”-ын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно.
11.00 цагт "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ