28 тэрбум төгрөгийн нефт нөөцөлнө

img

Ирэх жил 28 тэрбум төгрөгөөр нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхээр болжээ. Үүнд энэ оны эрсдэлийн сангийн нефтийн бүтээгдэхүүний таван тэрбум төгрөг багтаж буй юм. Гэтэл импортлогчидтой зөвшилцөх асуудал хүндэрч магадгүй болоод байгаа. Тиймээс ЭБЭХЯ, ЗТБХБЯ хамтран нефть импортлогч болон нийлүүлэгчидтэй шаталсан уулзалт хийхээр товлосон байна. Дэлхийн банкны таамаглаж буйгаар, 2012 оны эрхээр манай оронд өргөн хэрэглээний бараа, түлш, шатахууны үнэ өсөж болзошгүй. Учир нь тэр үед инфляцийн хэмжээ одоо байгаагаас 10 орчим хувиар өснө гэх дүгнэлтийг тус банкныхан хийсэн.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t:
Yasan sonin garchig be? Manaih neft nootsolj yah gejiigaan bol?
2012-01-19