А.Амбасэлмаа: Надад архи уух цаг зав, унаад зугтах машин байхгүй


ХӨСҮТ-ийн удирдлагууд халдвартын голомт буюу ажлын байран дээрээ архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож, танхайрсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар хийлээ.
Тэрбээр "Маш чухал цаг үед, чухал ажил хариуцаж хийж байгаагийн хувьд тэгж явах зав байхгүй. Надад унаад зугтаах хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэтэрхий халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дайрч, давшлах асуудал гарсаар байна. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Би завтай хүн биш, надад тэгж явах зав байхгүй" гэсэн юм.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ