Монголчуудын зардлыг нь дааж Монголд авчрав

img

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар 185 иргэн эх орондоо эргэн ирлээ-

 

 

Коронавируст цар тахлын үед гадны улс орнуудаас иргэдээ авчрах Монгол улсын Засгийн газрын ажлыг дэмжин, БНЧУ болон зүүн европын орнуудаас Монгол иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зохион байгуулж, өнөөдөр 250 иргэд эх орондоо эргэн ирлээ.

 

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор, нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орж, тусламж шаардлагатай болсон иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг хамтран зохион байгуулах саналыг 2020 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны яамны зүгээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад тавьжээ. Үүний дагуу  Монгол болон БНЧУ-ын Засгийн газруудын санал санаачилгыг үндэслэн, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага холбон зохицуулж, тусгай нислэгийн зардлын 75 хувийг Европын Холбооноос, үлдсэн 25 хувийг БНЧУ-ын Засгийн газраас гаргажээ.

 

Дээрхи 250 зорчигчийн 185 нь ОУШХБ-ын дэлхий даяар хэрэгжүүлдэг, “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т  хамрагдсан боловч хөл хорионы улмаас эргэн ирж чадахгүй байсан Монгол иргэд юм. Эдгээр иргэдийн 10 нь хүүхэд,  53 нь 60-аас дээш насны иргэд байна.

 

Энэхүү хөтөлбөрт хэн багтахыг тухайн орны засгийн газар шийддэг, хөтөлбөрт заагдсан тусламж дэмжлэгийг ОУШХБ хариуцан биелүүлдэг байна. Уг журмын дагуу БНЧУ-ын Засгийн газраас хөтөлбөрт хамрагдах иргэдийг ОУШХБ – т танилцуулсан ба Монгол улсаас БНЧУ-д суух элчин сайдын яам хамтран ажиллаж, мэдээлэл солилцсоны үндсэн дээр эдгээр 185 иргэдийг тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэр гарчээ. 

 

Цар тахлаас үүдэлтэй хилийн хязгаарлалт тогтооогдсоноос хойш “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр” -өөр дамжин 27 иргэд эх орондоо ирсэн бол энэ удаад МИАТ компаний үйлдсэн тусгай үүргийн онгоцоор ийнхүү 185 иргэдийг эх оронд нь авчирлаа. Эдгээр иргэдийн нислэгийн зардал, тусгаарлалтын зардлыг хөтөлбөрөөс төлөх бөгөөд хорио цээрийн хугацаа гүйцсэний дараа ОУШХБ-аас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын дагуу эргэн суурьшихад дэмжлэг болох тэтгэлгийг олгох болно. 

 

БНЧУ болон Монгол улсын Засгийн газрууд, ОУШХБ-ын Прага дах болон Монгол дахь салбарын төлөөллүүд олон удаа хэлэлцсний эцэст МИАТ компанийг сонгон тээвэрлүүлсэн учир нь Монгол оронд мөрдөгдөж буй хорио цээр, халдвар хамгааллын дүрмийн дагуу бүх үйл ажиллагааг явуулах, КОВИД -19 тархалтаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэ хэ сайхан гарууд шүү бид бас л
2020-08-12
Л. Лоомаа:
Энэ мэдээлэлийг уншаад үнэхээр баярлалаа. Та нар минь овоо доо. Эх нутагтаа сайхан яваад ирлээ. Хүний эрхэм үнэт зүйл, хүний эрх эрх чөлөөг биеэр мэдэрсэн, мэдрүүлсэн та бүхэн илүү азтай хүмүүс шүү.
2020-08-12
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Ардчилсан орнууд хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг юунаас ч илүү эрхэмлэдэгийг нэг тод жишээ энэ л дээ. Ардчилсан орнууд хүнийг өөрийн өрөөлийн гэж ялгаварлахгүй эрхэмлэдэг. Коммунист, фашист төрийн дэглэмтэй удсан улс орны хүмүүс ийм ёс заншлыг мэддэггүй, үнэмшдэггүй,муугаар хардаж сэрддэг нь харамсалтай л байдаг юм даа.
2020-08-12
zochin.:
ene bugded chehd suugaa manai elvhingiinhen ih tus bolson ajilaa sain hiisen gj bodoj baina.tsar tahliin uyed irgeddee hurch ajillaj baisan.gadaadad suugaa manai busad elchinguud ed naraas suraltsuul taarana.elchingiin hamt olond mash ih bayrlalaa.ajiliin amjilt husey.
2020-08-11
irgen:
ooroo estoi hodoonii bydyyleg omhii amtan baina daa chi....ooroo irgen ireh chadvargui , tendee baih chadvargui baij solioroooch chi
2020-08-11
irgen:
ooroo estoi hodoonii bydyyleg omhii amtan baina daa chi....ooroo irgen ireh chadvargui , tendee baih chadvargui baij solioroooch chi
2020-08-11
irgen:
chi chadaj baigaa um bol yah gej irsin tegeed...
2020-08-11
Ямар зорилгоор гадаад явах та муусайн мангаруудад ямар хамаатай юм харин тэд эх орондоо бөгс шиг болсон өмхий амтай малнуудаар заалгахгүй эргэн ирэх эрхтэй гэдгийг мэдэж ав МАН-ын малнууд минь
2020-08-11
irgen:
ooroo estoi hodoonii bydyyleg omhii amtan baina daa chi....ooroo irgen ireh chadvargui , tendee baih chadvargui baij solioroooch chi
irgen:
ooroo estoi hodoonii bydyyleg omhii amtan baina daa chi....ooroo irgen ireh chadvargui , tendee baih chadvargui baij solioroooch chi
irgen:
chi uvchin tusaad gadaadad emchlyylj ecvel oyutan bolj ochij chadajhyi bolohooroo bvv ataarhi.argaa barsan hymyys ajil amidralaa huuj yavaad gatsaj baigaa
2020-08-11
Баянаа:
Чехэд албатай юм шиг очиж харлаад, дараа нь ЗГ-аас нь мөнгө гаргуулж ирээд монголчууд эрхэлж амьдарч бна дөө
2020-08-11
irgen:
chi chadaj baigaa um bol yah gej irsin tegeed...
irgen:
chi uvchin tusaad gadaadad emchlyylj ecvel oyutan bolj ochij chadajhyi bolohooroo bvv ataarhi.argaa barsan hymyys ajil amidralaa huuj yavaad gatsaj baigaa
dn:
Turiin bolon handiviin mungu bishgui l tsuluulj bsn . gevch irgeddee ergeed hatuurhaj ym l bol mungu uu tul gej shahdag ene humuus ichihgui l bn uu? Hedii boltol bid dandaa busdiin gar harj amidrah ve???
2020-08-11
Khaipi:
Czekh ulsyn zasgyn gazar bolon Mongol ulsad suugaa elchin saidyn yamny hamt olond bayarlalaa! Solongos ch Japon ch Oros ch, Kazakhstan ch, aguu Amerik ch chadaagui chuu!
2020-08-11