
Үнийн өсөлтийн суурийг тавьсан нефть бүтээгдэхүүн импортлогч нар шатахууныхаа үнийг бууруулах сонирхол байхгүй байгаа аж. Харин ч өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах ёстой Нефть хийн ассоциаци өнөөдрийг хүртэл дорвитой дуугарч эрх ашгаа илэрхийлсэнгүй гэж үзэж байна.
Тиймээс дэмий татвар төлдөг ийм байгууллага байх шаардлага байна уу гэж үзэж байгаа хэсэг байна. Мөн Засгийн газраас нефть импортлогчдыг 10 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Зарим нь түрүүлж үнээ нэмээд сүүлдэж үнээ нэмсэн нь түрүүлж нэмсэн бусдаасаа бага үнээр нэмсэн зэргээс болоод хэл ам үүссэн бололтой. Энэ мэтчилэн нефть импортлогчид хоорондоо хэл амаа ололцохгүй толхилцож байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ