Беларусын эсэргүүцэл: Беларусчуудыг дэмжсэн жагсаал Лондонд болов
2020-08-13

Лондон хот дахь Беларусын Элчин сайдын яамны гадаа лхагва гаригийн үдэш 100 гаруй хүн цугларчээ. Тэд олон нийтийн сүлжээгээр өөрсдийн зохион байгуулсан арга хэмжээгээ шууд дамжуулсан бөгөөд зурагт хуудас барин алхаж, "хүчирхийлэлд цэг тавих", "шударга сонгууль явуулах"-ыг шаардсан байна.

 

Беларустай эв санаа нэг байгааг илэрхийлсэн жагсаалд Лондон хотноо амьдадаг беларусчууд төдийгүй бусад орны иргэд ч оролцсон байна. Тэд Беларусын билэг тэмдэг болсон цагаан, улаан, цагаан далбаанаас гадна Украины далбааг мандуулж явжээ.

 

Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, жагсаалын оролцогчид "Беларусын ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэх", хүчирхийллийг таслан зогсоож, сонгуулийг дахин явуулах эсвэл саналыг дахин тоолох, эцсийн дүнд дарангуйлалд цэг тавихын тулд "Британийн Засгийн газрын зүгээс дэмжлэг авах" зорилготой байсан гэнэ. 

 

Ням гаригт болсон Беларусын сонгуулийн дүнг эсэргүүцсэн арга хэмжээ ийнхүү хил хязгаарыг даван хүрээгээ тэлж байна. Өмнө нь энэ төрлийн арга хэмжээ Оросын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан бөгөөд Беларусын Элчин сайдын яамны гадаа иргэд цуглан, "эрх чөлөөт Беларус" хэмээн лоозон барьж, эрхийнхээ төлөө тэмцэж буй беларусчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

 

Беларусын эсэргүүцэл: Цэцэг барьсан бүсгүйчүүд, халагдсан дайчид тэмцэлд нэгдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
БЕЛАРУСИЙН АРД ТҮМНИЙ 80% НЬ ЛУКАШЕНКОГ СОНГОСОН. БАРУУНЫХАН БЕЛАРУСИЙГ ДАРААГИЙН УКРАЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА.
2020-08-14
БЕЛО РУС:
ЛУК ДУРАК ДАРААГЫН У КРАЙ БОЛГОХ НЬ ДУТАЖ ДЭЭ БЕЛО РУС ЫГ
2020-08-13