Шилжилт хөдөлгөөн өнөөдөр хаагдана

Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаадаг. Энэ удаагийн хаах хугацаа энэ сарын 16-нд юм. Энэ нь ням гараг тул өнөөдрийн 18 цагт шилжилт хөдөлгөөнийг зогсоож байна.
Учир нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 24-р зүйлийн 24,1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараа өдрөөс сэргэнэ ” хэмээн заасан билээ.
Хуулийн үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1168 тоот тушаалаар иргэнийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ