ШУУД: "Үндсэн хуулийн 6.2"-оор ажлын хэсэг байгуулахыг шаардлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар мэдээлэл хийлээ. "Эрх баригчид энэ заалт дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Газар нутгийн аюулгүй байдал хөндөгдөж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулт ирсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жилийн дотор өөрчлөлт хийж болохгүй. Дагалдах хуулиар өөрчлөлт оруулж болно. Үндсэн хуулийн 6.2-оор УИХ ажлын хэсэг байгуул гэлээ.
Жич: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйл:
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ