АТГ-ын барьсан “тул”-нуудыг шүүхээр шийтгэж эхэллээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-аар 2006 оны долдугаар сарын 6-нд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн. Уг хуулийн дагуу АТГ-ыг байгуулсан. Ингээд АТГ 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

 

АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм.

 

Энэ байгууллага үйл ажиллагаа явуулж эхлээд 13 жил болж байна гэсэн үг.

 

Харин өнгөрсөн хугацаанд АТГ-ыг “жараахай” барьдаг. “Тул”-ыг чаддаггүй гэсэн шүүмжлэл дагасаар ирсэн юм. Үнэхээр ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нэр нөлөө бүхий этгээдүүдийг үйлдсэн хэргийнх нь төлөө шүүхээр шийтгэсэн тохиолдол тун цөөхөн байсан юм.

 

Тэгвэл өнгөрсөн хавраас энэ байдал өөрчлөгдсөн гэхэд болно. АТГ-ын мөрдөн шалгаж, прокурор хянаж гүйцээсэн томоохон хэргүүд шүүх дээр ирж, шүүх ч хавраас эхлээд зунжин олны анхаарал татсан томоохон хэргүүдтэй “зууралдсан” юм.

 

Анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Салхитын мөнгөний ордтой холбогдож авлига авсан шүүгч нар гээд урьд өмнө хэрэг нь гацаад явдаггүй байсан эрхмүүдийг шүүж ял оноосон. Хэрэг нь прокурор, мөрдөн байцаалтын шатанд яваа хэд хэдэн хэрэг бас бий.

 

Ингэж олны нэхээд байдаг “тул”-нуудыг АТГ барьж, прокурор ял төлөвлөж, шүүхээс үйлдсэн гэмт хэрэгт нь ял оноож эхэллээ.

 

Гэвч Монголын хууль, шүүхийн байгууллага авлигын “тул”-нуудыг шийтгээд эхлэхээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Улс төрийн хэрэг” гэх нэр томъёо, өнгөлөн далдалж, гэм буруугаа хаацайлж, нийгмийг сэнхрүүлэх оролдлого “тул” бүрийн зүгээс гарав. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнээ улстөржүүлж буй нь хэн бүхэнд ил байгаа юм.

 

Ээлж дараалан урьдчилан хорих төв, хорих ангиас ил захидал бичиж “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэх шал анги утгатай үгийг малгай болгон хийсгэцгээв.

 

Үгүй шүү дээ. Ерөөс Монголын шүүх Ж.Эрдэнэбатыг “Чи Ерөнхий сайдаар ажиллалаа” гэж шийтгээгүй. С.Баярцогтыг Сангийн сайдаар ажилласанд буруутгаагүй. Өнгөрсөн парламентын хэдэн гишүүнийг хэн нэгэн улс төрийн өш хонзонгоор яллаагүй.

 

Харин Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа төрсөн дүүдээ, “Азаргын гол чонот” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий, УИХ-ын тогтоолоор хорьсон нийт найман лицензийг хууль зөрчиж олгосон.

 

С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээ байгуулагдахыг мэдэж байхдаа уг төслийг хэрэгжүүлэх компанийн хувьцааг худалдаж аваад гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ өсөхөд худалдаж их хэмжээний ашиг олсон.

 

Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас хууль зөрчиж зээл авсан.

 

Нэр бүхий шүүгч нар тангаргаасаа няцаж авлига авч, шийдвэр гаргасан. Эндээс улс төр үнэртэж байна уу. Үгүй. Зүгээр л эрүүгийн гэмт хэрэг харагдаж байгаа юм.

 

Нэгэнт төрд зүтгэх гэж байгаа бол хулгай хийж, ашиг хайх хэрэггүй гэдгийг эдгээр “тул”-ын жишээнээс харах учиртай. Тэд өчигдөр Монголын төрд, өндөр албан тушаалд заларч байсан. Түүнийгээ ашиглаж улсад хохирол учруулж, өөртөө ашиг орлог олсон гэмт хэргийг үйлдсэн.

 

Өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа нөхдүүд ч хүслээ дарж, шуналаа барьж байх ёстой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

П.МАНДАХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen urnaa:
Erunhuulegch battulga gya hugatsaa ni duusah duhuud bga songuuliin haa soygaa hiigeed bnu da .........
2020-08-24
Зочин:
Тул ч биш,бөөс ч биш хувалз гэвэл зохино.
2020-08-23
ИРГЭН:
Хамгийн гол нь төр улсаас зувчуулсан бүх хөрөнгийг нь хуоааж аваад, дараа нь насаар нь хорих хэрэгтэй.... Эс тэгвээс тэл хэдэн сарын дараа 100 жилийн ойн өршөөл гэгч хуйвалдаанд хамрагдаад л суллагдана.... Тэгээд, улсаас хулгайлж зувчуулсан асар их хөрөнгөө аваад гадагшаа талийна шүү дээ.....
2020-08-23
иргэд олон түмэн:
Хууль алагчлалгүй байх нь шудрага ёс гэсэн үг,залхтал хэвлэлээр ярьж бичсэн Элбэгдорж,эрх мэдлээ урвуулан ашигласан гэх Сумьяөбазар нарыг шалгаж хариуцлага тооцохыг олон түмэн хүлээж бас шаардаж байна
2020-08-23
Zochin:
Uhsen ymar yl gedgiin novshnuudaas hurunguiig ni huraagaad dahin yliin hugtsaag nemeh hetegtei
2020-08-23
Элбэгдорж яасан яагаад чив чимээгуй болчихов.Интерполоор хайлгаад энэ тэр гэж шоудаад байсан тэр нь ирсэн тэгээд л таг.
2020-08-23
Баярцогт хувьцаа аваад зарж хэн хохиров
2020-08-23
Энэ зүгээр л Баттулгийн шоу эхлээд өөрөө улсаас шаасан хөрөнгөө улсдаа хүлээлгэж өгчөөд дараа нь үлгэр болоосой. Ерөнхийлөгчийн Сонгуулийн шоу сайн2 олон хүн хориод байгаараа өөрт чинь сайн.
2020-08-23
Гога:
Тул гэж яасан ч сайхан алдар хайрласан юм. Улсаас, ард түмнээсээ тэрбумаар нь идчихдэг ЖУЛИК ууд.
2020-08-23
Хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих ёстой, тэгж байж шударга ёсны тухай ойлголт ярина, Прокуророос буцаасан бүх хэрэгтэнгүүдийг маш түргэн хугацаанд шалгаач, ихэнх нь гадаадын элчингээр яваад, хамгаалалтад орчихлоо
2020-08-23
Зочин:
Үхсэн хатсаний тул байх в дээ . Муу бөөснүүд гэцгээе! Ял нь ямар нэг тоглоом шиг л 2-3 жил за яах в гэе !!заавал хөрөнгө авах ёстой ! Одоо хүмүүс аа мөнгө идвэл л ашигтай юм байна гэж бодож эхлэв .энэ удаагийн ялнууд дандаа 100 жилийн өршөөлд зориулсан юм шиг байнаа!!ял өгөхгүйгээр бусдад сургамж бологоод хөрөнгийг нь хураагаад байвал дахин ийм хэрэг бараг гарахгүй !!!!!!!!
2020-08-22
Зочин:
Тул ч биш,бөөс ч биш хувалз гэвэл зохино.
эдбэгдорж яасан бэ энтэрполоор хайгаад бсан ирчихсэн ан ав хийгээд л явж бна
2020-08-22
Уншигч:
Архаг тулнууд дараа жилд өршөөлөөр гараад ирвэл АТГын ажил үнэгүйдэх бх даа.Шүүх ч тулнуудад их ээлтэй юм.нүд хуурсан болох юм.Архаг акулууд ард нь хоцроод бна.хоцроод бна
2020-08-22
Zochin:
Tord orj mongiig xeden ter bumaar n xusdag bolii do
2020-08-22
Адил хэрэгтнүүд зарим шоронд зарим нь дарга, гишүүн туучихаар амьтан эргэлзэлгүй дээ
2020-08-22
Tulburtui uruund idsen munguuruu jargana biz
2020-08-22
зочин:
завшсан хөрөнгөөр нь ар гэр үр хүүхдүүд нь тансаг амьдарч байгаад харамсаж бна. цалингаараа яаж амьдрахыг нь харах юмсан. Ажил хийж чадах болов уу
2020-08-22
зочин:
эдгээр тулнууд өршөөл зарлигт хамрагдаад гарчих боловуу гэж хардаад байхюм
2020-08-22
Yal ch gej dee..hudlaa garuud..
2020-08-22
Erka.maamhuu:
M.Enhboldiig shalga
2020-08-22
setgedel:
Yag uneneeree ajilaad yal ogoh yam bol duusaa l daa. Hezee neg odor iim yam bolno gedgiig medeed Ulsiin ih hurald suugaa bulegleluud oorsddoo taaruulj huuli batlaad terniihee ur shimeer..hongon baga yal avch erhlej bga yam l daa unen dur zurag ni. Odoo eruugiin huulia oorchilj..uls tor niitiin alband orhiig bur moson horigloh.. buh horongiig huraah zaalt oruulah estou.
2020-08-22
Хамгийн хүнд ялтай хууль хэрэгтэй үр хүүхэд хамаатан саданаар нь төлүүлдэг бүх насаар нь төрд оруулахыг хориглох хэрэгтэй
2020-08-22
Um uzuuleecheee:
Ed muusain amisgaanuudiig hund heregtentei hamt oruulah estoi ted ed muusain hulgaichuudaas bolj hereg hiisen bgaa hamt horiod uguuch ATG iinhaaan
2020-08-22
Buusnuud shalznuud byasaa joomnuud:
Naad neree zub uguuchee buus huursnuud gebel arai l goydoh bh daa tsaash ni neree songood abtsgaaa
2020-08-22
Kkk:
Zarim humuus terbum terbum r awchihaad tuuniihee talaar ch um uu joohon buteen baiguulalt hiichiheed bi buteen baiguulalt hiisen tiim bolhoor tuluhgui gesen handlag baigaad baih shig! Ern tatwar tulugch bidnii huls hudulmuruur butsen ter sang yagaad tedgeer humuusiig bayajuulhad uren taran hiigdeed baigaa um bol!!! Hamgiin haramsaltai ter humuus uursdiihuu talaar kino, nom, duu hiilgeed byad gej humuus tedgeer humuusiig deedsee gej hundleh n hehehe... ern bol ta bi bid bugd l ene humuusiig iim tansag bolgosnoos ene humuus shudrag ariun hudulmuruur bosch ireegui n lawtai...
2020-08-22
Иргэн:
Үхсэн нохойн жогорхой наадуул чинь тул биш нэг муу ташууран щук.нууд Тулнууд нь гаднаас байгаа
2020-08-22
Дорж:
Одоо Оффшороо цэгцэл мөнгөө оруулж ирж өрнөөсөө салахаа бод доо
2020-08-22
Бүгд жил суугаад гарна арай шударга биш
2020-08-22
Бузар хулгайчууд шорондоо хатаг!!:
АТГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БГАА. ОДОО НААД МАХЧИН ТУЛНУУД ЧИНЬ ЯЛ ЭДЛЭХ ҮҮ ЖИНХЭНЭ УТГААРАА????? ЭСВЭЛ ЖҮЖИГ ҮҮ???
2020-08-22
Ард түмэнд нэр олох гэсэн хууран мэхлэлт болж бн улсаа зарсан хүмүүс 2 жил нээлттэй хориход битгий инээд хөх хүргээд бай, та нарын энэ нийтлэл чинь хүртэд захиалгатай шдээ
2020-08-22
Tur:
Tuluudiig shiitge,muusain jaraahainuudiig shorond olnoor n hojihoo zogsoo, Shuuh muuhai haragdaj bn
2020-08-22
Иргэн:
Хэрэг хийсэн бол хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Харин ч хөрөнгийг нь хураах ёстой.
2020-08-22
dorj:
uneen
2020-08-22
Bi:
АТГ,шүүх прокурорыг шалгадаг газар байна уу?эсвэл тэд өндөг шиг өөгүй юм уу? "Том тулууд"ыг ялласан хэргүүдийг харваас инээдэмтэй.тэрний цаана ямар тохироо,авлиг наймаа явагдаж байгааг хэн мэдлээ.Ард олны амыг дагаж худлаа ял өгсөн болж хуураад яаахнав.
2020-08-22
dorj:
uneen
иргэн:
G
2020-08-21
иргэн:
юунд нь өмөөрөөд бна шүүх харин зөв ажиллаж эхэлж байна гэж харж байна энэ цаг үеээс л гажуудлыг засч эхлэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй бүүр дотроосоо ялзарч ёстой л гадны улсуудын өгөөш болно шүү
2020-08-21
Зочин:
Үгүйдээ монголын шүүх сайн ажиллаж байна гэдгээ харуулахын тулд төрд зүтгэж байсан хүмүүсийг улс төрийн золиос болгож болохгүй шүү дээ.Баяр, Энхсайхан, Эрдэнэбат, Номтойбаяр нарыг ялласан зүйл ангиуд нь үндэслэл муутай нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ цаг хугацааны дараа эдгээр хүмүүсийг шийтгэсэн, ялласан хүмүүс нь өөрсдөө хариуцлага үүрэх буй заа.
2020-08-21
Irgen urnaa:
Erunhuulegch battulga gya hugatsaa ni duusah duhuud bga songuuliin haa soygaa hiigeed bnu da .........
иргэн:
G
иргэн:
юунд нь өмөөрөөд бна шүүх харин зөв ажиллаж эхэлж байна гэж харж байна энэ цаг үеээс л гажуудлыг засч эхлэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй бүүр дотроосоо ялзарч ёстой л гадны улсуудын өгөөш болно шүү
Зочин:
Орос , хятад 2 хөрш улсуудад бүх хөрөнгийг нь хураагаад 25 жил эсвэл цаазаар авах авилгалын хэргийг 10 жил орчим мөрдөж шүүж байгаагаа ямар учираас бага ял оноож олон жил улсын олон сая хөрөнгө зарж байгаагаа тайлбарлах хэрэгтэй
2020-08-20
Зочин:
Цөөн хэдэн жил өгсөн болж толгойг нь илээд л өршөөлийн хууль гаргаж ялыг нь завшуулахаа мэдэх байлгүй дээ.
2020-08-20
АТГ ПРОКУРОР ШҮҮХ:
ТА БҮХЭН ЗӨВ АЖИЛЛАСАН. ЗӨВ Ч ЯЛЛАСАН.
2020-08-20
Акулуудын ээлж хэзээ вэ
2020-08-20
жүжиг. бүх хөрөнгийг нь хураахгүй бол шоронд 1 жил хорисон болж жүжиглээд, ард түмнийг хуурч болохгүй. Дараа жил 100 жллийн ой гээд бүгдийг нь сайхан суллаад тавина даа. Ийймхэн тохиролцоо хийж ард түмэнд очков авах гэж бга бол Хүрэлээ хүү удахгүй ээ өөрөө
2020-08-20
Иргэн:
АТГ үнэхээр сайн ажиллаж байгаа. Өнгө мөнгөний өмнө сөхрөөгүй шударга мөрлөгчдөд амжилт хүсье. Оффшорт илүү анхаарал хандуулаарай!
2020-08-20
Хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих ёстой, тэгж байж шударга ёсны тухай ойлголт ярина, Прокуророос буцаасан бүх хэрэгтэнгүүдийг маш түргэн хугацаанд шалгаач, ихэнх нь гадаадын элчингээр яваад, хамгаалалтад орчихлоо
эдбэгдорж яасан бэ энтэрполоор хайгаад бсан ирчихсэн ан ав хийгээд л явж бна