Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн ирц харьцангуй сайн байгаа

Ёсзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Гишүүдийн ирц ямар байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан цагтаа хуралдаж байгаа. Ирцийн асуудал харьцангуй яриа багатай байна. Гишүүдийн ирц харьцангуй сайн байна. Дэгийн хуулиар явж байна. УИХ-ын гишүүдийн Ёсзүйн дүрмийг хэлэлцэн батална. Тодорхой зохион байгуулалттай.
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг байнгын хороо шалгана гэж байгаа. Энэ тухайд?
-Хөрөнгө орлогын холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар оруулна.
-Б.Пүрэвдорж гишүүнд тооцсон хариуцлагыг юу гэж үзэж байна вэ?
-УИХ-ын болон УИХ-ын Дэгийн хуулийг өөрчлөн баталсан. Хуралдааны дэгийг тасалдуулвал хуралдаан даргалагч сануулга өгч, хуралдаанд суулгахгүй хүртэл хариуцлага тооцно гэж заасан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тухайд хуулийн дагуу оногдуулсан хариуцлага. Микрофон булаалцдсан үйлдэл гаргасан.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ