Есдүгээр сарын 10-наас самар түүхийг зөвшөөрдөг

img

 

БОАЖЯ-наас самар түүхтэй холбоотой мэдээлэл хийлээ.

 

-Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл:

 

-Сүүлийн үед цахим орчинд самар зарж байна. Үүнд  хууль хяналтын байгууллага хатуу хандаж байна гэх мэт шүүмжлэлүүд явж байгаа. Манай улсын газар нутгийн 7,9 хувь нь ойгоор бүрхэгдсэн  байдаг. Байгалийн талбайн ойн 5 хувь нь хуш модон ой байдаг. Энэ жил 10 аймгийн 63 суманд самар ургасан. Тухайлбал,

  • Улаанбаатар хотын ногоон бүс
  • Баян-Өлгий
  • Булган
  • Архангай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Хөвсгөл
  • Хэнтий
  • Төв
  • Сэлэнгэ
  • Увс аймгууд байна. 

 

Энэ жилийн хувьд найман аймгийн 25 суманд их ургацтай байгаа. Улаанбаатар хот, Баян-Өлгий, Увс аймгийн хувьд дунд ургацтай. Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил бол үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар түүнэ. Бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар аль алинаар нь самар түүхгүй. Энэ жил их ургацын жил. 1990 оноос хойш самар түүх гэж хуш модонд гэмтэл учруулсны улмаас таван хувь эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд ороод байна. Учир нь самар түүх хугацаа болоогүй байхад самар түүснээс болсон. Тиймээс ойн тухай хуулиар болон яамны сайдын баталсан журмаар Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх журам байдаг. Гэтэл одоо самар түүж байгаа. Тийм учраас  хууль ханалтын байгууллага шаардлага тавьсан. Үүнийг хууль хяналтын байгууллага хүүхэд хөгшдийг дээрэлхэж байна гэж буруутгаж байна гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Хууль бусаар мод бэлтгэгч нарыг байгаль орчны байцаагч нар өөхшүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүний тухайд?

 

-Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл:

 

-Аливаа төрийн яам хуулиараа хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газартай байдаг. Нөгөө талаас байгалийн баялагтай холбоотой байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа  бол иргэдтэй тэр тусмаа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана. Батсүмбэр сумын ойн ангийн байцаагч өмнө нь ял эдэлж байсан тухай мэдээллийг уншсан. Энэ чиглэлээр Боловсрол шинжлэх ухааны яамны Ойн зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаад үүрэг өгч шалгуулахад одоогоор ял эдэлж байсан байдал тогтоогдоогүй. Тухайн байцаагч шүүхэд хандах тухай мэдээлэл өгсөн. Үүнийг шүүхийн шийдвэрийн дараа асуудал тодорхой болно гэж бодож байна. 

 

-Цайруулсан самарны кг тутамд хэдэн төгрөгний хураамжтай байдаг вэ?

 

-Харьцангуй бага хураамж төлдөг. Цайруулсан самрын кг тутамд  500 төгрөг. Иргэн 25 кг хүртэл хэмжээтэй самар түүх эрхтэй. Үйлдвэрийн зориулалттай аж ахуй нэгжүүд самар түүвэл цайруулсан самарны кг тутмаас 800 төгрөгний хураамж төлдөг. 

 

-Хуш модыг хэрхэн нөхөн сэргээх вэ?

 

-Боловсрол шинжлэх ухааны яамны Ойн зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:

 

-Сэлэнгэ болон төв аймагт хуш модны нөөц хамгийн их байдаг. Өнгөрсөн жилүүдэд Сэлэнгэ аймагт хуш модны тарьц, суулгацыг үржүүлэх чиглэлээр ажил эхэлж байгаа. Нэн ховор буюу ховордсон мод ургамлын тарьц, суулгацыг бэлтгэх түүгээрээ нөхөн сэргээх ажлыг  эхлүүлээд явж байгаа. Бид Сэлэнгэ аймагт гэлтгүй цаашид улам өргөжүүлнэ. 

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аль яамаа ч, юун тухайгаа ч мэдэлгүй бичих ч гайхалтай авьяас юмаа Мичидмаа сэтгүүлч гуай.
2020-08-26
irgen:
uildveriin zoriulalttai huraahiig zogsoo !!!! Irged samar bolson zagt ni tyydeg baisan urdiin saihan jishgeeree amdarzgaaya !!!!!!
2020-08-26