ШУУД: Ю.Цэдэнбал нарыг цагаатгуулна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр:
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар миний бие томилогдсон. Хилс хэрэгт гүтгэгдэн хэлмэгдэгсдийг цагаатгах хүрээнд төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Флатова нарыг цагаатгах өргөдлийг өргөн барих гэж байна.
Монголын төр, нийгмийн олон жил удирдсан Ю.Цэдэнбалыг долоон жил Оросод аваачин, эх нутаг руу нь явуулахгүй, гадаад паспортыг нь хураасан байдаг. Хуулиараа Ю.Цэдэнбал нарыг цагаатгуулахаар өргөдөлдөө тусгасан хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ