Х.Ганхуяг: Өдрийн зээлийн хүү иргэдийг хамгийн их хохироож байна

img

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг зээлийн хүүг бууруулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

 

-Зээлийн хүүг бууруулах гэхээр иргэд банкны асуудал гэж хардаг. Зээлийг олгодог газрууд нь ломбард, банк бус гээд олон бий. Зээлийн хүүгийн талаас харвал иргэдийг хамгийн их хохироож буй асуудал нь өдрийн зээлийн асуудал байдаг. Иргэдийн халамжийн дэвтэр болон тэтгэврийн дэвтрийг барьцаалж өдөрт их хэмжээний хүүтэй зээл олгодог. Иймээс эхний ээлжид эдгээр газруудад хүүний хязгаарлалт байх хэрэгтэй гэж харж байгаа.

 

Эрх зүйн хувьд хүүг бууруулах ямар ажлууд хийх ёстой вэ гэдгийг “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д оруулан батлуулах гэж байгаа юм. Банкнуудын зээлийн хүүгийн өртөг нэмэгдээд байгаа шалтгаан нь зээл хүндрэхээр шүүх дээр шийдэгдэх хугацаа нь уртсаад 2-3 жил болдог. Дараагаар нь шүүхийн шийдвэрээр дахиад 2-3 жил болдог. Ингэхээр зээлийн хүү нь эрсдэлийн санд бүртгэгдэхдээ эрсдэлийн өртөг өндөр гарч ирдэг. Тиймээс зээлийн хүү анхнаасаа хямдхан байх боломжгүй болчихоод байна. Зөвхөн хадгаламжийн хүүгээс гадна эрх зүйн орчинг шийдэж өгөх ёстой юм. Иргэний хууль шүүхийн шийдэгдэх хугацааг багасгах хэрэгтэй гэлээ.

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggg:
энэ бодлогыг дэмжиж байна.
2020-08-28
mongo huuleh tehnilog mash zerleg bolson argaguin erhend ta nariin amand orj baigaa shuu bankuud jijig zeeliin hurtel shiideh uchirtai getel heden tom harilcagchaa zulgaaj irgediig shaardlaga nereer haydag
2020-08-27
iRGEN:
Er ni bol tiim. Bas bank bus sanhuugiin baiguullaga baina. Ug ni irged oorsdoo sanhuugiin sahilga battai l bolmoor bga um daa. Tegjiij ali ali huu buurna bas togtvortoi baina.
2020-08-27
Ene lalar yu meddeg ym be.ene novshiig bayangolchuud bid drmjeegui.ene luivraar garsan baih.iim lalaruud huviin businessee hiigeed toroos zailaach.
2020-08-27
Хүмүүс өөрсдөө өдрийн зээл гэж авахгүй л байгаач, уйлан дуулж гуйж авчихаад дараа худлаа гоншигноод. Май заавал өдрийн зээл ав гэж хэн ч гуйж дарамтлаагүй шүү дээ.
2020-08-27
mongo huuleh tehnilog mash zerleg bolson argaguin erhend ta nariin amand orj baigaa shuu bankuud jijig zeeliin hurtel shiideh uchirtai getel heden tom harilcagchaa zulgaaj irgediig shaardlaga nereer haydag
Зочин:
Банкны зээл бүр хамгийн их хохироодог.
2020-08-27