Х.Булгантуяа: Хүүхэд харах үйлчилгээг санхүүжүүлж, эцэг эхчүүдэд сонголт өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр,
-Улс орнууд төсвийн тодотгол хийж байна. Төсвийн тодотголтой холбоотой зарим нэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Зарим нь эхнээсээ хэрэгжиж дуусаад дараа нь ямар арга хэмжээ авах талаар ярьж байна. Бид 2020 оны хувьд хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс 500 гаруй тэрбум төгрөгийг, урсгал зардлаас 150 орчим тэрбум төгрөгийг хаслаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарсан. Нөгөө талаараа хамгийн том худалдан авагч, эдийн засгийн хөшүүрэг болсон улсын төсөв хэт хумигдаж орж ирэхээр улсын эдийн засаг тэр хэмжээгээрээ хумигддаг. Хэн ажил олгогч байна вэ гэхээр үйлчилгээний хэдэн байгууллагууд байна. Үйлчилгээний байгууллагууд эдийн засгийн хувьд хумигдаж байгаа. Тасралтгүй санхүүжилтээ авч байгаа хэдэн байгууллагуудынхаа төсөв санхүүжилтийг хэт хумихгүй гэсэн байр суурьтай байна.
-Хүүхдийг харах үйлчилгээнд төсвийн тодотголд хоёр тэрбум төгрөг суулгалаа. Энэ хэрхэн хэрэгжих вэ?
-Урт хугацаандаа МАН-ын мөрийн хөтөлбөрт ясли хөтөлбөрийг оруулж ирсэн байгаа. Ясли бэлтгэлийг хангахад боловсролын яамнаас тодорхой хугацаа шаардлагатай. Ясли бол 1990 оноос хойш эрүүл мэндийн яамны харьяа байсан. Хүүхдийн боловсролын хөтөлбөр гэхээсээ илүү эрүүл бойжуулах газар. Ээжүүд бид хүүхдээ 45 хоногоос яслид, хоёр настайгаас нь цэцэрлэгт өгдөг байсан. Бид энэ бэлтгэлийг хангахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн анги дүүргэлт өндөр байдаг. 30 гаруй хүүхэдтэй ангиудын хувьд эрсдэлтэй энэ нөхцөлд томуу томуу төст өвчнөөс сэргийлэх нь нэн чухал асуудал болоод байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулах учраас анги дүүргэлтийг багасаж, хоёр настай хүүхдийн тухайд хүүхдүүдийнхээ тоог цөөлсөн байдлаар оруулж ирэх нь зүйтэй. Эцэг эхчүүд сайн мэдэж байгаа. Цэцэрлэгийн дархлаа суутал цаг хугацаа хэрэгтэй байдаг гэдэг шиг энэ жилийн хувьд ийм ачаалал нэмэгдэж орж ирэхээр байна гэдэг утгаараа БШУЯ, УОК-оос ийм шийдвэрийг гаргасан байсан. Хоёр настай хүүхэдтэй ээжүүдийн хувьд хэцүү. Би ч гэсэн бага насны хүүхэдтэй. Хүүхдийн аюулгүй байдал, орлого асуудал үүснэ. Сонголт өгөх ёстой. Цэцэрлэгт хүүхдээ өгөх боломж бололцоог хааж байгаа бол сонголт өгөх ёстой учраас хүүхэд харах үйлчилгээг санхүүжилтээр хангаж, эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг бий болгох ёстой.
-Цаашид ямар чиглэлд илүү их анхаарах хэрэгтэй болж байна?
-Манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Эхний хагас жилтэй харьцуулбал хоёрдугаар хагас жилийн ерөнхий тоон үзүүлэлт сайн гарахаар байгаа. Эдийн засгийн өсөлтөд эхний хагас жилд нөлөөлсөн гол зүйл бол түүхий эд. Уул уурхайн салбар 40 гаруй хувийн уналттай гарсан. Үүнийгээ дагаад бусад салбарт асуудал гарсан. Гэхдээ эерэг үзүүлэлт харагдаж байна. Нэгдүгээрт 2021 оны хувьд 2020 оны хоёрдугаар хагаст түүхий эд, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, дараагийн хагас жил барьчихвал эдийн засгийн үзүүлэлт гайгүй болохоор байна. Хоёрдугаарт 2019 онд 2020 оны төсвийг оруулж байхдаа тооцоход зэсийн үнэ өндөр байсан. Бид 5900 төгрөгөөр тооцож байсан. Одоо бол 6500 төгрөгөөр төсвийн тодотголд тооцож оруулж ирлээ. Зэсийн экспортын хэмжээ буурахгүй байгаа. Төмрийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдлээ. Цар тахлын энэ үед төмөр замаар экспортлогдож байгаа түүхий эд тасралтгүй сайн явсан. Алтны үнэ, тушаалт сайн байгаа.
Энэ бүгдээс харвал 2020 оны хоёрдугаар хагаст боломж бололцоо сайн байна. Тийм учраас энэ жил Засгийн газар, Сангийн яамнаас эдийн засгийн өсөлтийг -1 хувьтай байхаар оруулж ирж байгаа. Дэлхий дахинаа тооцооллоор хамгийн өндөр төсвийн алдагдалтайгаар Англи улс 18.5 орчим хувьтайгаар дараагаар нь АНУ 15 орчим хувьтайгаар орж байна. Түүхий эдээс хамааралтай эдийн засагтай улс орнуудын хувьд төсвийн алдагдал маш өндөр байгаа. Нэг салбараас хамааралтай улс орнуудын хувьд эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдалтай байна. УИХ-аас Засгийн газарт ямар үүрэг чиглэл өгч байгаа вэ гэхээр төсвийн алдагдал өндөр гарахаар байгаа. Гэхдээ бид, Засгийн газар иргэдийнхээ өмнө, олон улсын байгууллагуудын өмнө хүлээн зөвшөөрсөн төсвийн алдагдлыг бууруулах, өрийн дарамтыг бууруулах шаардлагыг үргэлжлүүлэн тавина. 2021 төсвийг боловсруулж оруулж ирэхдээ энэ жилтэй харьцуулбал төсвийн алдагдлыг хоёр дахин оруулж ирэх. Түүний дараагийн жил 3,8 хувь болгож дахин бууруулах. Өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах үүрэг даалгаврыг өгч байгаа. Хоёрдугаарт эдийн засгийн салбарын яамдыг шахна. Эдийн засгийн салбарын яамдын ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой гэх мэтчилэн бизнес эрхлэгчдэд үзүүлдэг дарамт шахалтыг багасгах ёстой гэдэг шаардлагыг тавих ёстой. Монгол Улсын эдийн засаг 11 их наядын төсвийн зарлагатай. Энэ нь жирийн иргэд бидэнд маш их тоо юм шиг сонсогдож магад. Гэхдээ энэ бол Майкрософт компанийн цалингийн зардал, Рио Тинто компанийн засвар үйлчилгээний зардал. Монгол Улсын 1.1 хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд олгож байгаа бүх зардал, төрийн үйлчилгээг олгож байгаа бүх зардал байна. Бидний урт хугацаандаа ярих ёстой зүйл бол эдийн засгаа хэрхэн яаж тэлэх вэ гэдгийг ярих ёстой. 40 орчим эдийн засгийг 3-4 жилийн хугацаанд хоёр нугалах вэ гэдгийг ярих ёстой гэв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ