ШУУД: Шинэ парламент анхны хуулиа баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Дараагаар нь Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явууллаа. Санал хураалт явуулах үед зарим гишүүдийн өгсөн санал эсрэг гарсан тул дахин санал хураалт явуулахаар боллоо. Ингээд өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн шинэ парламентын баталсан анхны хууль гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ